Хөрсний нуралтын улмаас 48 хүн амиа алджээ
2017-03-13

 

Этиопийн нийслэл Аддис Абаба хотноо байрлах “Коше” гэх хогийн цэг дээр хөрсний нуралт үүссэн талаар “Ройтерс”  агентлаг мэдээллээ.

 

Хөрсний нуралтын улмаас 48 хүн амиа алдаж, 100 орчим хүн сураггүй алга болжээ.

 

Энэхүү мэдээллийг албаныхан баталж “Аврах ажиллагааг эхлүүлсэн. Хөрсний нуралт болох үед 150 орчим хүн ослын газар байсан” хэмээн мэдээлсэн байна.

 

Амиа алдагсдын дунд хүүхдүүд байгаа гэнэ. Ослын газар 100 гаруй аврагчид болон орон нутгийн иргэд оролцож буй юм. “Мөн амиа алдагсдын тоо нэмэгдэж магадгүй байгаа” талаар Аврах албанаас мэдэгдэв.

 

Хөрсний нуралт үүсээд буй тус бүс нутагт амьжиргааны түвшин доогуур олон мянган иргэд амьдардаг аж.

 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Khuyga:
Manai zaisangiin uulin enger barigdsan enkhjin met khotkhond iim nuralt uusekh magdlal undur kharagddag
2017-03-13