Ихэнх нутгаар өдөртөө дулаарна
2017-03-13

Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ:

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарна.

 

2017 оны 03 дугаар сарын 13-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарынурьдчилсан мэдээ:

 

Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй.Цас орохгүй. Салхи баруун болон говийн аймгуудын нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө голын хөндийгөөр 8-13 градус,Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 3 градус хүйтнээс 2 градус дулаан, говийн бүс нутгаар 4-9 градус, бусад нутгаар 0-5 градус дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Өдөртөө 1-3 градус дулаан байна.

Shuud.mn
Сонин хачин