Тусламжийн цувааг үдэн гаргана
2017-03-13

09.00 цагт: ЭМЯ, НЭМҮТ, Швейцарийн хөгжлийн агентлаг, НҮБ Хүүхдийн Сантай хамтран “Хүйтэн уур амьсгалтай орнуудын ариун цэврийн байгууламжийн шийдэл” сэдэвт Олон улсын зөвлөлдөх уулзалт эхэлнэ.


10:00 цагт: НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас олгож буй өвөлжилт, хаваржилт хүндэрсэн аймаг, сумдын 3,500 малчин өрхөд нийт 700,000 ам.долларын өртөг бүхий малын сувиллын багцын тусламжийн цувааг 22-ын товчооноос аймгууд руу үдэн гаргана. 


10.00 цагт: ХЗДХЯ-наас Хууль зүйн үндэсний хүрээлэнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуулийн шинэчилсэн найруулгын төслөөр "Хууль төрөхийн өмнө" нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулна. 


11:00 цагт: Монгол Ньюс мэдээллийн төвд Ардчилсан намын гишүүд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.


14.00 цагт “НИЙТЭЭР ЭЗЭМШИХ МОНГОЛ ХЭЛ” ном болон WWW.MONGOLKHEL.MN цахим хуудасны танилцуулга, олон нийтийн эх хэлний боловсролын талаарх хэлэлцүүлэг МУИС-ийн Эрдмийн танхим буюу дугуй зааланд болно.


 

Shuud.mn
Сонин хачин