Тахиа жилийн эхний барилдаанд арслан Н.Батсуурь түрүүлэв
2017-03-13

Гэрэл зургийг MPA.mn


Өмнөговь аймгийн Манлай сумын уугуул Монгол улсын хурц арслан Гомбо-Аюушийн Дэмүүлийн нэрэмжит “Алтан унжлагат” хэмээх гал Тахиа жилийн анхны барилдаан /2017.03.11/ болов.


 
Барилдаанд улсын арслан Н.Батсуурь, улсын гарьд Б.Гончигдамба, улсын заан Б.Батмөнх, Б.Пүрэвсайхан, улсын харцага Ө.Бат-Орших, Ш.Уламбаяр нарын тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой хүчит 224 бөх зодоглосон.

 

Үүнээс Увс аймгийн Ховд сумын харьяат, “Увс нуур” бөхийн гал, Аврагч СХ, Сүхбаатар аймгийн ОБГ, “ДЦС-III” ТӨХК, “Химон констракшн” ХХК-ийн бөх улсын арслан Намсрайжавын Батсуурь түрүүлэв.  Харин Ховд аймгийн Чандмань сумын харьяат, “Ховд” бөхийн дэвжээ, Хилчин СХ, ХЦ-ийн 0101-р анги, Хангарьд СХ, “Нью прогресс групп”-ын бөх улсын заан Баатархүүгийн Пүрэвсайхан үзүүрлэлээ.

 


Их шөвөгт Төв аймгийн Баянхангай сумын харьяат, “Дүнжингарав” бөхийн дэвжээ, Аврагч СХ, “Голден хаммер” ХХК-ийн бөх улсын заан Батзоригийн Батмөнх, Увс аймгийн Улаангом сумын харьяат, “Увс нуур” бөхийн гал, Алдар СХ, БХИС, “Гарьд зам” ХХК-ийн бөх улсын үнэн зоригт харцага Өлзийтогтохын Бат-Орших  нар шалгарав.
 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин