Дамаск хотноо болсон халдлагаар 40 хүн амиа алджээ
2017-03-13

 

Сирийн нийслэл Дамаск хотноо энэ амралтын өдөр террорист халдлага болсон талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

Халдлагаар 40 хүн амиа алдсан талаар албаныхан уламжлав.

 

Уг халдлагыг Сири дэх “Аль Кайди” бүлэглэлийн нэг салбар үйлдсэн гэнэ. Хотын төвд тэсрэх бөмбөг суурилуулсан хоёр суудлын тэрэг дэлбэлжээ.

 

Террористууд халдлага үйлдсэн шалтгаанаа “Ерөнхийлөгч Башар аль Ассадын дэглэмийг эсэргүүцсэн” хэмээн тайлбарласан байна. Их Британи дахь Сирийн Хүний эрхийн байгууллага “Амиа алдагсдын ихэнх нь мөргөлчид байсан” гэж мэдээлжээ. Энэ гараад Дамаск хотноо болсон хамгийн анхны халдлага гэнэ.

 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Шашинд мөргөөд ч нэмэр байхгүй байна аа.
2017-03-13