Эмнэлзүйн сургагч багш бэлтгэнэ
2017-03-13

Сүүлийн жилүүдэд Монгол Улсын Засгийн газар эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтын тогтолцоог сайжруулахын тулд  идэвхитэй арга хэмжээ авч эхэлсэн. Үүнтэй холбогдуулан Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагаас Эрүүл мэндийн хөгжлийн төвтэй хамтран “Анхан ба хоёр дахь шатлалын эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах нь” төслийг хэрэгжүүлж, дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа юм.

 

Анхан ба хоёр дахь шатлалын эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах төсөл нь Монгол Улс,  Япон Улсын Засгийн газар хоорондын гэрээний дагуу 2015 оны 5 сараас эхэлж 5 жилийн хугацаанд хэрэгжүүлнэ. 

 

Төслийн үйл ажиллагааны хүрээнд Япон улсад зохион байгуулагддаг “Эмнэл зүйн сургалт удирдагч багшийн сургалт”-ын хөтөлбөрийн дагуу Монгол Улсын нөхцөл байдалд тохируулж 3 өдрийн сургалтын хөтөлбөрийг боловсруулан гаргажээ.

 

ЭМЯ, ЭМХТ болон Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага хамтран “Эмнэлзүйн сургагч багш бэлтгэх сургалт”-ыг зохион байгуулах нийт 23 “Чиглүүлэгч багш” бэлтгэн багшийн үнэмлэх болон Японы Анагаах Ухааны Боловсролын Нийгэмлэгийн гэрчилгээ олгосон байна.  Сургалтад хамрагдсанаар Эмнэлзүйн сургалт удирдахад шаардагдах сурган заах арга зүй эзэмшсэн “эмнэлзүйн сургагч багш” бэлтгэгдэн гарах юм.

 

Уг сургалт энэ сарын 13-15-ны хооронд ЭМХТ-ийн байранд зохион байгуулагдана.

 

Shuud.mn
Сонин хачин