Дэлхийд үнэлэгдэх топ модель Б.Цэрэндолгор
2017-03-13

Монголын загварын ертөнцөд цоо шинэ өнгө төрх, шинэ дүр бий болгох зорилготой “Mongolian next top model” шоу нэвтрүүлэг өндөрлөж, цорын ганц ялагчаа тодрууллаа. Уг шоуны ялагчаар Б.Цэрэндолгор шалгарч, Монголын дараагийн топ модель боллоо.

 

 

 

Б.Цэрэндолгор багаасаа загвар өмсөгч, модель болохыг мөрөөддөггүй байжээ.  Ээжийнхээ зөвлөснөөр анх “Шилмэл загвар" агентлагт элсэн орж, Э.Сэлэнгэ багшаар загварын хичээл заалгасан ч удалгүй орхисон гэнэ. Дараа нь “Ариунаа Сүри” брэндийн моделиор ажиллах санал ирж тус брэндийн нүүр царайгаар ажиллах болж, загварын салбарт хоёр жил хүчин зүтгэжээ.

 

 

Загварын салбарт ажиллахаас гадна “Ач” АУИС-ийн Нүүр ам судлаач, их эмч мэргэжлээр дөрөвдүгээр дамжаанд суралцдаг байна.  Сургуулиа төгсөөд эрүүний үе эсвэл салстын эмчээр суралцахар төлөвлөж байгаа аж. Тэрбээр одоо 20 настай. Ээж, гурван эрэгтэй дүүтэйгээ амьдардаг. Аав, ээж нь дөрвөн настай байхад салсан бөгөөд Б.Цэрэндолгор аавтайгаа хамт өссөн бөгөөд 10 настайгаасаа ээжтэйгээ хамт амьдрах болжээ.

 

 

Тэрбээр шоунд оролцох болсон шалтгаанаа “Энэ тэмцээн бол яалт ч үгүй дэлхийн хэмжээний нэр хүндтэй том тэмцээн. Энд байгаа охид гэлтгүй бүх л эмэгтэйчүүд энэ шоуг үздэг, оролцохыг мөрөөддөг шүү дээ. Монголд зохиогдож байгаа учраас би ч мөн мөрөөдлөө биелүүлэхээр тэмцээнд орохоор шийдсэн” хэмээж байсан.

 

Харин “Mongolia’s next top model” шоуны ялагч болбол хэрхэх талаар “Надад Парис руу аялна гэдэг нь үнэхээр таалагдсан. Энэ орны соёл миний сонирхлыг татдаг ч амьдралын боломжоос шалтгаалаад мөрөөдөл төдий байлаа. Тиймээс боломж олдвол Франц руу явж аялахаас илүүтэй соёл, түүхтэй нь танилцмаар байна” хэмээж байсан.

 

Тэрбээр шоуны оролцогчдоос Т.Сарангэрэл, Г.Ижилцэцэг хоёртой илүү дотно нөхөрлөсөн гэнэ. Мөн шүүлт болгоны үеэр уйлдаг байсан тухайгаа шоуны ялагч болохын өмнө хэвлэлд өгсөн ярилцлагандаа дурьджээ.  Уг ярилцлагад Б.Цэрэндолгор “Би энэ шоунд ялахгүй байж болно. Яллаа гээд дэлхийн супер модель болчихгүй шүү дээ” хэмээж байсан.

 

 

Б.Цэрэндолгор баг байхдаа Солонгосын модель Сү Жүг шүтэн биширч, үлгэр дуурайлал авдаг байсан гэдэг.

 

Шоуны ялагч болсон Б.Цэрэндолгор үндэсний оператор “Жи-Мобайл” компанийн нүүр царайгаар нэг жилийн хугацаатай ажиллах эрх, 20 сая төгрөгийн мөнгөн шагнал, Парис хотоор аялах эрх, Сингапур улсын “Loogue” загварын агентлагтай хоёр жилийн хугацаатай гэрээ байгуулан ажиллах эрхээр шагнуулсан.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
амаржаргал:
Гоё шүү би таныг дэмждэг шүү
2017-04-23
Zochin.:
Jijig eruutei.eruu amni gajigtai bolohoor yag ter chigleleer meregjij baigaa ium baina.boloo sh dee.
2017-03-13
Эрх:
Их сонин юмаа гоё хараглахгүй л байна даа хятад хүүхэн шиг.
2017-03-13
zooooo:
Tiim saihan oh on bisee heniihen ariin haalag bpl
2017-03-13
Zochin:
10r angidaa nuhurt garch, hicheelee ih tasaldag ovoo zungur gar bn da!Iim tom amjiltand hursen yum chini zasrah baih gej naidnam!Amjilt!
2017-03-13