Үл мэдэгдэх шингэн уусан гурван жолооч нас баржээ

Үл мэдэгдэх шингэн ууснаас хордож нас барсан тохиолдол Өмнөговь аймагт гарчээ. Тээврийн жолооч 6 хүн үл мэдэгдэх шингэн уусны улмаас 3 хүн нас барж, 3 хүн тус аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн Эрчимт эмчилгээ, яаралтай тусламжийн тасагт эмчлэгдэж байна. Одоогоор өвчтөнүүдийн биеийн байдал сайжрах хандлагатай буй аж.
Нийслэл хот, Дорнод, Өмнөговь аймагт үл мэдэгдэх шингэнийг архи гэж уусны улмаас хүний эрүүл мэнд хохирч, амь нас эрсдэх явдал удаа дарааллан гарч байгаа учраас Эрүүл мэндийн яамнаас сэрэмжлүүлэг хүргэж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ