“Дэлхийн илтгэлийн өдөр”-ийг тэмдэглэнэ
2017-03-13

 

“Тоастмастерс Монгол” ТББ нь “Дэлхийн илтгэлийн өдөр”-ийг хоёр дахь жилдээ энэ сарын 15-нд зохион байгуулах гэж байна. Дэлхийн 80 орчим оронд нэг өдөр зэрэг зохион байгуулагддаг тус үйл ажиллагааг онлайнаар 150 гаруй оронд шууд дамжуулдаг бөгөөд олон улсад цацагддаг гэдэг утгаараа бүх үйл ажиллагаа, илтгэлүүд англи хэл дээр явагддаг нь онцлог юм. Энэ жилийн хувьд “A voice for a better world” буюу “Илүү сайхан дэлхийг бүтээхэд өргөх миний дуу хоолой” сэдвийн дор явагдах гэж байна. Өнгөрсөн жил төрийн ордонд зохиогдсон арга хэмжээнд 30 илтгэгчид илтгэлээ танилцуулсан ба 100 гаруй хүнийг хамарч, бидний үйл ажиллагаа амжилттай болсныг олон улсын зохион байгуулагчид цохон тэмдэглэж байв. Энэ жил Улаанбаатар хотноо МУИС-ийн I байрны дугуй танхимд болох гэж байна.

 

Английн зохиолч, нэрт уран илтгэгч Саямон Гибсон 2014 онд “Дэлхийн илтгэлийн өдөр”-г анхлан санаачилж, үүнээс хойш жил ирэх тусам оролцогчдын тоо, олныг хамрах хүрээ нь өргөссөөр байна. Өөрсдийн амьдралд эерэг өөрчлөлт авчирах, бусдад их, бага хэмжээгээр сайн нөлөө үзүүлэх, илүү сайхан амьдрах орчныг бий болгоход энэ дэлхий дээр амьдарч буй хүн бүр үнэ цэнтэй гэдэг санааг уг үйл ажиллагаа зорилгоо болгодог юм. Хамгийн гол нь 8 настай бяцхан охиноос 80 настай өвөө ч гэсэн илтгэлийн өдөрт оролцож өөрийн санаж явдаг зүйлээ бусаддаа хүргэхэд нээлттэй ба нуугдмал дуу хоолойг ил болгох “гүүр” нь болох юм.

 

Тус үйл ажиллагаанд илтгэгч болон сонирхогч гэсэн 2 байдлаар оролцох боломжтой. Энэ жил 25 илтгэгчдийг бүртгэх бөгөөд нэг илтгэгчид 4-5 минутын хугацаа олгогдож байна. Эдгээр илтгэгчдийн илтгэлүүд Rings.tv болон нийгмийн сүлжээ сайтуудаар шууд дамжуулагдах юм. Оролцохыг сонирхогчдын бүртгэл 2017.03.12-г дуустал явагдана.

 

 

Сэдэв: A voice for a better world

Хэзээ: 2017.03.15-нд 13:00-18:00

Хаана: МУИС-н хичээлийн 1-р байр, Дугуй танхим /216 тоот/

Бүртгүүлэх холбоос: https://goo.gl/forms/SNM2KWLDyVl4t3m42

Дэлгэрэнгүй мэдээллийг: www.facebook.com/WorldSpeechDayMongolia

Холбогдох утас: 99103558 /Зохион байгуулагч/

Shuud.mn
Сонин хачин