Шинэ орон сууцны үнэ өсчээ
2017-03-14

 

Монголбанкны захиалгаар Үл хөдлөх хөрөнгийн Тэнхлэг зууч компанийн хараат бусаар хийсэн “Орон сууцны үнийн индекс”-ийн (ОСҮИ) судалгааны II сарын үр дүнг олон нийтэд танилцуулж байна.

 

Тус судалгаагаар өнгөрсөн II сард Орон сууцны үнийн ерөнхий индекс 1,01 болж суурь үе буюу 2013 оны 1-р сараас 0.9%-иар өслөө. Энэ нь өмнөх сараас 2.85 хувиар өссөн үзүүлэлт юм. Харин өнгөрсөн оны мөн үетэй буюу 2016 оны 2-р сарын үр дүнтэй харьцуулахад 4,44  хувиар буурсан байна. Үнийн индексийн үзүүлэлтийг шинэ орон сууц, хуучин орон сууцаар ангилж үзвэл:

 

Шинэ орон сууцны үнийн индекс 1,14 хувьтай гарсан. Энэ нь өмнөх сараас 1,44 хувиар өссөн  байна. Харин өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 2,33 хувиар буурсан хэвээр байна.

 

Хуучин орон сууцны үнийн индекс 0,92. Суурь үеэс 7,8%-ийн бууралттай гарлаа. Харин өмнөх сараас 0,26 хувиар өсч, өнгөрсөн оны мөн үеэс 5,53 хувиар буурсан үзүүлэлт юм.

 

Үзүүлэлт

Ерөнхий

Шинэ о/с

Хуучин о/с

Индекс

1,01

1,14

0,92

Индексийн өөрчлөлт /суурь үе-2013.01/

0,9%

14,3%

-7,8%

Өмнөх сартай харьцуулахад

2,85%

1,44%

0,26%

Оны эхэнтэй харьцуулахад

-0,07%

-1,03%

-0,05%

Өмнөх оны мөн үетэй харьцуулахад

-4,44%

-2,33%

-5,53%

 

 

ОСҮИ-ийг Хедоник регрессийн аргаар тооцоолсон бөгөөд энэхүү тооцоололд тухайн сард Улаанбаатар хотод борлуулагдахаар зах зээлд нийлүүлэгдсэн шинэ, хуучин нийт 4978 орон сууцны мэдээллийг хамрууллаа.

 

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Ипотекийн зээлэнд найдаад худлаа бураад бай.Үнэ өсөхгүй.Навс унана
2017-03-15
зочин:
Худлаа мэдээлэл байна.Хүн авахгүй балгасууд зөндөө байна.Мянга үнээ өсгөөд хэн авдаг юм.Сая төгрөгөөр хямд зарахгүй бол хүн ордоггүй балгасууд болно доо.Ипотекийн зээлд их найдаад хэрэггүй.
2017-03-15
Зочин:
Үнэ нь буураад ч авч чадахгүй байгаа биздээ зээл олдохгүй байхад. Ипотекийн зээлээр байр авч байсныг ман үгүй болгочихлоо .
2017-03-14
Зочин:
Түрээсийн байранд байгаа Нямзагуай ороогүй бна билээ?? тэгэхээрээ л худлаа,Та нар махыг яаж өсгөлөө?? Ард түмэн захиалга хийдэг мөнгөний бичээч нарын наад захын цэгийг андахаа байсан шүү лээ??
2017-03-14
ard:
hudaldaj abch bgaa irged bna uu ain shaaaal hudlaa medeelel bna
2017-03-14
Зочин:
Худлаа мэдээлэл тавихаа больчихоо.
2017-03-14
зочин:
Худлаа ярихаа л боличихолдоо
2017-03-14