Майли Сайрус хуримаа хийжээ
2017-03-14

 

Дуучин Майли Сайрус, “Өлсгөлөн тоглоом” цувралын од жүжигчин Лиам Хемсворт нар  хуримаа хийсэн талаар “CNN” агентлаг мэдээллээ.

 

Майли өчигдөр твиттер хуудастаа хуримын даашинз өмссөн зургаа нийтлээд “Би жаргалтай байна. Дэндүү жаргалтай байна” гэж жиргэжээ.

 

Хос 2011 оноос болзож, 2013 онд сүй тавьсан билээ. Гэхдээ хос 2015 оны эхээр салцгааж, өнгөрсөн оны дундуур эргэн нийлж буйгаа фэнүүддээ мэдэгдсэн юм.

 

Орон нутгийн хэвлэлээр цацагдаж буй хуримаа хийсэн гэх мэдээллийг хоёр тал хараахан батлаагүй байна.

 

Б.Дэлгэрцэцэг 

 

Shuud.mn
Сонин хачин