“Шуурхай бүлэг” Увс аймгийг зорилоо
2017-03-14

Увс аймгийн Улаангом сумын Чандмань гэдэг газар 2017 оны 01, 02 дугаар саруудад их хүйтрэлттэй холбоотойгоор газар хагарсны улмаас гүний усаар тэжээгддэг голуудын усны түвшин нэмэгдэж халиа, тошин гүйснээс айл, өрх, аж ахуйн нэгж, байгууллага, улсын чанартай автозам, гүүр усанд автах эрсдэл үүсээд байгаа юм.

 

Тиймээс Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга У.Хүрэлсүхийн тушаалаар томилогдсон “Шуурхай бүлэг” өнөөдөр Увс аймгийг зорилоо. “Шуурхай бүлэг”-ийн бүрэлдэхүүнд Зам тээвэр, хөгжлийн яам, Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, Барилга хот байгуулалтын яам, Онцгой байдлын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын холбогдох мэргэжилтнүүд багтсан байна.

 

“Шуурхай бүлэг” нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, аймгийн Онцгой комисс болон холбогдох мэргэжлийн байгууллага, аж ахуйн нэгжийн гамшгаас хамгаалах талаар хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааг шалган, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөхөөс гадна цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал боловсруулан Улсын Онцгой комисст танилцуулах юм гэж Онцгой байдлын еөрхий газраас мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
НЭР ТОМЪЁОГОО ЗӨВ ӨГМӨӨР ЮМ. ШУУРХАЙ БҮЛЭГ ГЭДЭГ ЧИНЬ ХҮНД ТУСЛАЖ АВРАХ БҮЛГИЙГ ХЭЛЭХЭЭС ИЙМЭРХҮҮ САНДЛЫН МАТАРНУУД ОЧООД АРГА ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ӨГНӨ Ч ГЭХ ШИГ... ЯАМАНД ӨРӨӨНД ШИРЭЭНИЙ АРД СУУДАГ ХҮМҮҮС БАЙГАЛЬ ДЭЛХИЙГ ЯАНА ГЭЖ ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ ЮМ. ТЭРНИЙХЭЭ ОРОНД ХЭДЭН ЗАЛУУЧУУД АВЧ ТУСЛУУЛАХ, ГОЛЫН ДАЛАН ШУУДУУ ЯНЗЛАХ ХЭРЭГТЭЙ. ХООЛ ӨГЧ ТЭЖЭЭДЭГ ХЭДЭН БОР ЦЭРГҮҮДЭЭ ЯВУУЛСАН Ч БОЛНО Ш ДЭЭ. ДАНДАА ИНГЭЖ НОВШИРЦГООХ ЮМ. ИРЭЭД ЯАХ ЮМ ХҮРЭЛСҮХДЭЭ ИЙМ БАЙНА ГЭХЭЭР НӨГӨӨХ НЬ ЯАХ УУ МӨНГӨ ГАРГАНА ГЭЭД Л ТОМ ТОМ ДУУГАРАХААС ӨӨР ҮР ДҮН ЮУ БАЙНА АА.
2017-03-15
Зочин:
baigaltai buruu haritssanaas bolj bgaa shuu de
2017-03-15
ЦУС ШИНГЭЛЖ, СУДАС ЭРҮҮЛЖҮҮЛЭГЧ ЛИ ЭР КАН...:
ЦУС ШИНГЭЛЖ, СУДАС ЭРҮҮЛЖҮҮЛЭГЧ ЛИ ЭР КАН... ДАРАЛТ ИХСЭХ нь тархи – зүрх судасны хатуурал нарийсалтай шууд хамааралтай Харвалт, зүрхний үйл ажиллагаанд нөлөөлөх бөгөөд СУДАСНЫ ХАТУУРАЛ НАРИЙСЛААС ШАЛТГААЛЖ тархи – зүрх -бөөрний цусан хангамжийн дутагдал, хүндрэл нь харвалт, шигдээс – ишеми, бөөрний дутагдал, Хөлийн судас нарийсч бөглөрснөөр хөлөө тайруулах хүртэл эмчилгээнд ордог билээ. Тэгвэл эдгээр эмгэгүүдээс эрүүлжиж, хүндрэлээс урьдчилан сэргийлж цусаа шингэн байлгахыг хүсвэл ЛИ ЭР КАН бүтээгдэхүүнийг хэрэглээрэй. Ли Эр Каны үйлчилгээ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ НАЙРЛАГА - Альфа линолейний хүчил ALA, - Гамма линолейний хүчил GLA, - Эйкозапентаены хүчил EPA, Омега-3 - Докозагексаений хүчил DHA, Омега-3 - Ногоон цайны полифенол - Токоферол Е витамин зэрэг нийт 28 төрлийн Ханаагүй тосны хүчил ҮНЭ 1 курс- 3 сар хэрэглэх 680’000₮, 1 сараар хэрэглэх нь 240’000₮ Лавлах утас 96665038 ЛИ ЭР КАНы танилцуулга бичлэг httpswww.youtube.comwatch?v=XZjH7-ny-ac
2017-03-14