Улаанбаатарт 6 хэм дулаан
2017-03-15

 

Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаан байна.



2017 оны 03 дугаар сарын 15-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлшиж, Алтай,Хангайн уулсаар бага зэргийн цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө голын хөндийгөөр 7-12 хэм хүйтэн, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Байдраг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, говийн бүсийн өмнөд хэсгээр 6-11 хэм, бусад нутгаар 1-6 хэм дулаан байна.



УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 4-6 хэм дулаан байна.

Shuud.mn
Сонин хачин