Ким Чен Ун Америкийг заналхийллээ
2017-03-15

 

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун өчигдөр АНУ-ын эрх баригчдад хандан мэдэгдэл хийсэн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

Тэрбээр АНУ-ыг нэн даруй Өмнөд Солонгосын хил орчимд байршуулаад буй “THAAD” пуужин эсэргүүцэгч төхөөрөмжөө эргүүлэн татахыг анхааруулсан байна. Хэрвээ уг төхөөрөмжийг эргүүлэн татахгүй бол “АНУ-ын цэргийн баазад цохилт өгч, үлэмж хэмжээний хохирол учруулах”-аа удирдагч сануулжээ.

 

Энэ долоо хоногийн эхээр АНУ, Өмнөд Солонгос болон Япон улсын хамтарсан цэргийн сургуулилт эхэлсэн билээ. Уг гурван улсын хамтарсан цэргийн сургуулилт өнөөдөр дуусч буй бөгөөд энэ сарын 24-нийг хүртэл АНУ, Өмнөд Солонгос улс хамтарсан цэргийн сургуулилтаа үргэлжлүүлэх бол харин Япон нутаг буцах аж.

 

Пхеньян, Сөүлийг нэн даруй цэргийн сургуулилтаа зогсоож, цэрэггүй бүсийг чөлөөлөхгүй бол сургуулилт явагдаж буй бүс нутгуудад пуужин харвахаа сануулсан байна.

 

Вашингтон “Заналхийллийг үл тоон цэргийн сургуулилтаа заасан хугацаандаа амжилттай зохион байгуулах болно”  хэмээн мэдэгджээ.

 

 

Б.Дэлгэрцэцэг

 

Shuud.mn
Сонин хачин
mundag nuxurduu
2019-10-19
ХЭХЭ:
ХАРАХ ЦАРАЙНЫ МУУХАЙ АМЬТАН ШҮҮ
2017-03-16
hi:
Xutsdag xulgaich ve chi.
2017-03-15
hi:
Ingej bhaar sxn baildaal neg tiish ni bbolgotson deer dee
2017-03-15