Монгол Улсын гадаад өр 30 тэрбум ам.доллар боллоо
2017-03-15

 
Дэлхийн томоохон орнуудын гадаад өрийн хэмжээ нэмэгдэж, ДНБ-ээсээ хэдэн зуу дахин даваад байгаа. Хамгийн том жишээ бол Япон. Мөн Европын орнуудад ч өрийн дарамт хэдийнэ үүсчихээд байна. Тэр болгоныг жишээгээр дурьдвал цаг, цаас хүрэлцэхгүй. Харин нэг зүйл тодорхой байгаа нь Монгол Улсын гадаад өр ч гэсэн хасагдахгүй нэмэгдсээр л байна. Монголбанкнаас гаргасан мэдээллээр бол Монгол Улсын гадаад өр аль хэдийнэ 23.7 тэрбум ам.доллар болчихоод байгаа аж. Түүнээс Засгийн газрын өр 4.76, төв банкных 1.73 тэрбум  ам.доллар байгаа юм.
 
 
Харин компани хоорондын зээллэг 6.81, бусад салбарынх 8.12 тэрбум ам.доллар байна. Энд нэг сайн мэдээ байгаа нь, Засгийн газрын өр харьцангуй бага гэсэн үг. Манай төрийн томчууд Японы жишээг татаад, манайх хажууд нь юу ч биш гэх мэтээр яриад байдаг. Гэхдээ Засгийн газрын болоод төв банкны өр нийлээд 6.4 тэрбум ам.долларт хүрчихээд байна.
 
 
Энэ жил Засгийн газар Хөгжлийн банкны 580 сая ам.долларын өрийг төлөх байсан. Мөн төв банк  1.73 тэрбум ам.долларын өр төлөхөөр байлаа. Сайн мэдээ гэвэл хоёулангийнх нь хугацааг сунгалаа. Хятадын Ардын банктай байгуулсан своп хэлэлцээрийг 2020 он хүртэл сунгав. Тэгэхээр ойрын хэдэн жилдээ төв банкны гадаад өр яригдахгүй нь. Мөн Хөгжлийн банкны 580 сая ам.долларын өрийг өөр бондоор сольчихоод байна. Улмаар “Хуралдай” гэдэг бонд болгоод, хугацааг нь уртасгаж, хүүг нь багасгасан. Ойрын долоон жилдээ асуудалгүй болсон.
 
 
 
 
 
 
Гэвч бид тайвширч болохгүй. Өр дарагдаагүй, ердөө л хугацаа нь уртассан. Авах эерэг тал нь гэвэл хүү буурах шив. 2020, түүнээс цааш 2-3 жилийн хугацаанд дахиад л энэ өрүүд нэхэгдэнэ. Тэр ч яах вэ, тухайн үедээ болдог юм гээд орхиё. Тэгвэл МАН-ын Засгийн газар ойрын хэдэн жилийн дотор 5.5 тэрбум ам.долларыг гадаадаас зээлэхээр ярьж буй. Ер нь бол Монгол Улс ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдаж байж л эдийн засгаа сэргээж, сэхэл авна гэдгийг эдийн засагчид хэлсээр байна. Сангийн сайд, Засгийн газар ч ийм байр суурьтай байна. Одоо УИХ-ын чуулганаар хэлэлцээд батлах л үлдлээ. Угаасаа батлагдах нь тодорхой. Цаг хугацааны асуудал.  Дараа нь өнөө яриад байгаа зээлүүдээ авна. Ингээд л Монгол Улсын Засгийн газрын гадаад өр 10 тэрбумыг даваад явчих гээд байна. Төв банкныхтайгаа нийлүүлбэл шүү дээ. Харин хувийн хэвшлийнхтэйгээ нийлүүлбэл 30 тэрбум ам.доллар руу дөхнө гэсэн үг.
 
 
Монгол Улсын 10-аад жилийн төсөвтэй тэнцэхээр гэж ч ойлгож болно. Бид энэ байдлаараа өрийг өрөөр дараад, өөр шинэ зээл аваад яваад байвал дарамтад орох нь ойлгомжтой. Ядаж байхад гаднаас авсан их мөнгийг бид зөв зүйлд, менежменттэй зарцуулж чадаж байгаа бил үү. Энэ асуултад ихэнх нь үгүй гэж хариулах байх. Ерөөсөө дэлхий нийтийн өр түүхэнд байгаагүй дээд хэмжээндээ хүрч, тэр хэрээр төсвийн бодлого хумигдаж, бодлогын орон зайгүй болж байна. Мөн өрийн менежмент, зарцуулалт ч асуудал дагуулсаар байгаа.  Үүнийг манай улс ч бас тойрч чадалгүй, дайрч байна. Гэхдээ манай төрийн удирдлагууд жаахан менежменттэй байсан бол тойрч болох л байсан байх. Хоёрхон бондоор жишээ аваад үзье.
 
 
...Ер нь бол Орос 1.5, Хятад нэг тэрбум ам.доллар зээлэх боломж байгаа. Гадаад харилцааны сайд энэ талаар мэдээлсэн. Айлчлал хийхдээ ярилцаад, тохиролцоод ирсэн. Нэг гялтайх зүйл байгаа нь Орос ч тэр, Хятад ч гэсэн тодорхой салбарт хөрөнгө оруулах байдлаар мөнгө зээлнэ гэж хэлсэн байсан. Тийм болохоор хэрэгтэй, хэрэггүй төсөлд зээл өгөөд, эрх баригчид өөрсдөө хувааж аваад, дараа нь төлж чадахгүй нэрийдлээр улсын нуруун дээр ачаа үүрүүлдэг асуудал нэг их гарахгүй болов уу гэж найдаж байна...
 
 
Одоо “хэрүүлийн алим” болоод байгаа Хөгжлийн банкны 580 сая ам.долларыг 15 салбарт зарцуулсан байгаа юм. Хамгийн их мөнгийг авто зам болоод “Эрдэнэс тавантолгой”-д зарцуулжээ. Мөн зургаан хувийн орон сууцны зээлийн санхүүжилт, цахилгаан станцуудын өргөтгөл, Хөтөлийн цементийн үйлдвэр гэх мэт төсөлд тодорхой мөнгө өгч. Бусдыг нь дэд бүтэц бий болгох болоод бусад жижиг төсөлд цацаад л дуусчээ. Чингис бондын 1.5 тэрбум ам.долларын зарцуулалт ч гэсэн үнэхээр зарцуулалт муутай. Нийт мөнгөний 27.7 хувийг авто зам барихад зарцуулж.  Мөн төмөр зам барихад 20.7 хувийг нь үрчихсэн.
 
 
За тэгээд бусдыг нь баахан төсөлд зарцуулсан гэдэг. “Гудамж” төсөлд гэхэд л 5.2 хувийг нь буюу 78 сая ам.доллар цацаад хаячихсан. Дэд бүтцэд 12.8, Төрийн орон сууцны корпорацийн төсөлд 6.3, экспортыг дэмжихэд 7.7, ХАА, хөнгөн үйлдвэрийн салбарт 13.3 хувийг нь зарцуулжээ. Евро, Чингис бондын нийтдээ хоёр тэрбум ам.долларын ихэнх мөнгөөр нь зам бариад, элдэв жижиг сажиг төсөлд зарцуулаад л дууссан.
 
 
Одоо бидэнд энэ их өрнөөс ямар бүтээн байгуулалт, үйлдвэр үлдэв. Гэхдээ яахав ээ, хэдэн зуун км зам, цементийн үйлдвэрүүд, “Буянт-Ухаа” нэртэй орон сууцны хороолол л байна. Муу нь улсад татвар төлөх үйлдвэр үлдээгүй.  Эдийн засаг улам л дордож, бүр Монгол Улс дампуурлаа зарлах дээрээ хүртэл туллаа. Хэрвээ Засгийн газар өнөөг хүртэл тавьсан 4.76 тэрбум ам.доллараа ашигтай зүйлд зарцуулсан бол ийм байдалд хүрэх байсан уу. Тэр ч зээлсэн, энэ ч авсан, одоо өгч чадахгүй нь гэж хэрэлдээд суух байсан бил үү, үгүй шүү дээ. Тиймээс л одоо тавих өрөө зөв зүйлд зарцуулмаар байна.  Ер нь бол Орос 1.5, Хятад нэг тэрбум ам.доллар зээлэх боломж байгаа. Гадаад харилцааны сайд энэ талаар мэдээлсэн.
 
 
Айлчлал хийхдээ ярилцаад, тохиролцоод ирсэн. Нэг гялтайх зүйл байгаа нь Орос ч тэр, Хятад ч гэсэн тодорхой салбарт хөрөнгө оруулах байдлаар мөнгө зээлнэ гэж хэлсэн байсан. Тийм болохоор хэрэгтэй, хэрэггүй төсөлд зээл өгөөд, эрх баригчид өөрсдөө хувааж аваад, дараа нь төлж чадахгүй нэрийдлээр улсын нуруун дээр ачаа үүрүүлдэг асуудал нэг их гарахгүй болов уу гэж найдаж байна. Мөн газрын тос боловсруулах үйлдвэрээс авахуулаад хэрэгтэй бүтээн байгуулалтын сураг дуулдана. Одоо ганцхан төрийн аппарат өөрсдийнхөө тансаг хэрэглээг жаахан танаад, авах өр зээлээ зөв зүйлд зарцуулаад өгвөл хэдэн жилийн дараа бид энэ ч бондын төлбөр яаж өгөх билээ гэж үгээ хэлж, үсээ зулгаахгүй, амар суух байх.
 
 
Тэгэхгүй зүгээр л цацаад, сонгуулийн өмнө өөрсөддөө зориулчихвал 2020 оны дундуур Монгол Улс гэж байх үгүй дээрээ тулах байх шүү. Муу ёрлож байгаа ч юм биш. 580 сая ам.долларын өр төлөх гэж дампуурал зарлах дээрээ тулж байгаа юм чинь түүнээс их өр төлөхөөр бол хэцүүднэ биз дээ. Төр их хэмжээний өртэй удаан байж болохгүй. Төлөх чадвараасаа давсан өр нь эдийн засгийг аливаа шокоос хамгаалах дархлаагүй болгодог хэмээн нэг том эдийн засагч хэлсэн байдаг. Одоо нэмэх өрөө дарж чадахгүй дээрээ тулбал ийм л болно.
 
 
mminfo.mn
Н.Пунцагболд
Shuud.mn
Сонин хачин
Зочин:
3han saya hyniig tejeehiin tuld 30 terbumiig zartsuulaad ch ulsgulunguus ni gargaj chaddaggyi gaihamshigtai uls turchid shyy.hezee hiisen yiliin yr yum bol doo.
2017-03-16
Дагва:
Офшорын 17 н тэр бум доллараа хурааж аваад өрөө дарцгаая тэгвэл ард түмэн ажил орлоготой сайхан амьдрах боломж байна
2017-03-15
Ж:
10 аад жилийн өмнө монголын төсөв инээдтэй тоо байлаа одоо энэ сүржигнээд байгаа тоо ч гэсэн бага сонсогдох байх гол нь хөгжилөө түргэсгэх хэрэгтэй бга
2017-03-15
irgen:
MAN bytehgui ard tymen ryy handsan, AN ni dahin garch irj hulgailhaar temzej bna,,,Mongol uls namgui baival hogjino doo
2017-03-15
Болдоо:
МАН ард түмний тархийг аль муу муухайгаар угааж сурсан. Сонгуулийн өмнө Засгийн газрын өр 23 тэрбум болсон гэж сурталчилсан, өөрсдийн байгуулсан ЗГ нэг төгрөгний өр тавиагүй мэт. Ард түмэн ч гэж ард түмэн. Биднийг юу ч мэдэхгүй гэж доромжилж байхад доромжлуулж л байдаг. Юу ч гэхэв дээ. Уг нь туйлшралгүй наана цаанатай бодоч баймаар.
2017-03-15
00000000:
tumur zamd ursen mungiig ni shalgaach . shalgaach? avilgachdiig bugdiig ni .
2017-03-15
21321:
surtei too baina shvv?
2017-03-15
Unen ug:
Deges bichsegee bolioch gadaad ornuudad GDP -eesee heden zuu dahin ondor or geh metchilen hudlaa bichiih yum.
2017-03-15
Зочин:
Ажлыг хииж чаддаг хумуусээр ажлииг нь хиилгэ ? Одоо бол хунии ярьсан боловсон яриаг ч ойлгох чадвартай боловсон хучин тун чиг л бага байна
2017-03-15
Зочин:
Төмөр замд 1,5 тэр бумын 21 хувийг зарцуулсан юм байна. Гэтэл төмөр зам одоо хаана байна. Төмөр замд зарцуулсан мөнгө одоо хаана байна. хэний хармаанд орчихвоо Төмөр замын хулганайн хэрэг юу болов гээд олон асуултууд гарч ирнэ дээ
2017-03-15
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. Одоогийн байдал нь ОУВСангийн тулгалтанд сандарсан Засгийн газар Орост 49 хувиа эргүүлж өгөх эсэх талцал, Олон хүмүүсийг ажлаас халсан хийрхэл,ОФШОРтонгуудаа хамгаалах гэж ядсан оролдлого, 60 тэрбумын аян-ы үргэлжлэл, Жалга дов танил талын авилгал, МИЕЭ- г тойрсон бялдуучлал, Хятадыг хүсэмжилсэн их мөнгө,Хүүхэд хөгшдийг ялгаварласан төрийн бодлого,Хүсээгүй жирэмслэлтийг нохойд хандуулсан Хотын бодлого Эргэж буцаж будилсан татварын бодлого ,энэ бүхэнд дургүйцсэн ард түмэн л байх шив дээ
2017-03-15
irgen:
MAN bytehgui ard tymen ryy handsan, AN ni dahin garch irj hulgailhaar temzej bna,,,Mongol uls namgui baival hogjino doo