Ким Чен Намын цогцсыг Пхеньянд өгөхөөс татгалзав
2017-03-15

 

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны эцэг нэгт ах Ким Чен Нам Малайзад байхдаа бусдад хорлогдож амиа алдсан билээ.

 

Уг хэрэгтэй холбогдуулан орон нутгийн цагдаагийнхан хоёр эмэгтэйг баривчлаад буй юм. Задлан шинжилгээгээр Ким Чен Намыг “VX” гэх хортой бодисоор хордуулан хөнөөсөн болохыг тогтоожээ. Тэрээр хордоод 40 минутын дараа амиа алдсан байна.

 

Ким Чен Нам амиа алдаад сар гаруй хугацаа өнгөрч байгаа ч түүний цогцос Куала Лампур хотын цогцос хадгалах төвд байсаар байгаа юм. Малайзын эрх баригчид гурван долоо хоногийн дотор гэр бүлийнх нь цогцсыг ирж авахыг сануулж, хэрвээ заасан хугацаанд ирэхгүй бол өөрсдөө дур мэдэж шийдвэр гаргахаа сануулаад буй билээ.

 

Тэгвэл Ким Чен Намын цогцсыг Пхеньян авах хүсэлт гаргасан ч уг саналаас Малайз татгалзсан талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ. Ким Чен Намын үхлээс болж хоёр улсын харилцаа муудсан юм.

 

 

Б.Дэлгэрцэцэг

 

 

Shuud.mn
Сонин хачин