Улсын төсөвт 6.3 тэрбумыг төвлөрүүлжээ
2017-03-15

Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компаниуд өнгөрсөн хугацаанд алдагдалтай ажиллаж ирсэн.  Тэгвэл эл асуудалд дүгнэлт хийж төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компанийн менежментийг сайжруулахын тулд шат дараатай арга хэмжээ авахыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт даалгасан. Тус байгууллагаас шат дараатай арга хэмжээ авч буй аж.

 

Тухайлбал 2015 онд төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдүүдийн төрд төвлөрсөн ногдол ашиг 5.5 тэрбум төгрөг байсан бол 2016 онд 7.4 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлэхээр шийдвэрлэж, одоогийн байдлаар 6.3 тэрбум төгрөг төвлөрүүлээд байна.

 

Энэ оны их засвар, техник зохион байгуулалтын арга хэмжээ, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг батлахдаа оновчтой, хэмнэлттэй, үр ашигтай байх зарчмыг баримтлан ажилласнаар 8.5 тэрбум төгрөгийн зардлын хэмнэлт хийгдэж байна.    

 

В.Бат 

Shuud.mn
Сонин хачин