Гвинет Пэлтроу хуримаа хийнэ
2017-03-16

 

Холливуудын нэрт жүжигчин Гвинет Пэлтроу хуримаа хийхээр болсон талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

Өдгөө 44 настай жүжигчин эмэгтэй өнгөрсөн оноос Брэд Фалчук гэх залуутай болзох болсон юм.

 

Жүжигчин өчигдөр инстаграмдаа найз залуутайгаа хамтдаа авахуулсан селфи зургаа нийтлээд “Гэрлэх төлөвлөгөө байгаа” хэмээн бичсэн байна.  Эх сурвалжууд хэдхэн өдрийн өмнө “Брэд найз бүсгүйдээ гэрлэх  санал тавьсан” гэх мэдээлэл өгчээ. Гэхдээ уг мэдээллийг хос хараахан батлаагүй байгаа юм.

 

“Coldplay” хамтлагийн дуучин Крис Мартин, Гвинет Пэлтроу нар 2004 онд хуримаа хийж, хоёр охинтой болсон билээ. Хос 2014 оноос тусдаа амьдрах болж, 2015 оны эхээр албан ёсоор салцгаажээ.

 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин