Жуулчид цасан нурангид даруулж амиа алджээ
2017-03-16

 

Австри улсад жуучлалаар ирсэн Швейцарь улсын гурван иргэн амиа алдсан талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

Жуулчид цасан нурангид даруулж, амиа алдацгаасан гэнэ. Албаныхан цасан нуранги дороос цогцоснуудыг гаргаж авчээ. Тэдэнтэй хамт явж байсан хүнийг амиа алдсан байх магадлалтай талаар албаныхан өгүүлэв.

 

Өнөөг хүртэл дөрөв дэх хүнийг эрэн хайсаар байгаа юм.

 

Тэд “Jochgrubenkopf” уул руу авирч байхдаа цасан нурангид даруулж амиа алдсан гэнэ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин