Төв аймаг-Улаанбаатарын хооронд ”зугаалдаг” хулгайчийг барьжээ
2017-03-16

Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид олон удаагийн үйлдэлтэй хулгайн гэмт хэргийн сэжигтнийг илрүүлэн баривчилжээ.

 

Сэжигтэн А нь орон сууцны бүргэд хаалгыг хөшиж онгойлгон, эзэнгүй айлын гэрт нэвтэрч алт, мөнгөн үнэт эдлэл хулгайлдаг байжээ. Түүний гэрээс алтан шармал болон брэндийн цаг, зөөврийн компьютер, хөөрөг, хулгайлсан зарим зүйлсээ барьцаалан зээлдүүлэх газар тавьсан бичиг зэргийг эд мөрийн баримтаар хураан авчээ.

 

Нийслэлийн Чингэлтэй, Сүхбаатар, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс зургаан удаагийн үйлдлээр иргэдийн үнэт эдлэл хулгайлсан нь тогтоогдсон байна. Сэжигтэн А нь Төв аймгийн харьяат бөгөөд өдрийн цагаар нийслэлд орж ирэн хулгай хийгээд, шөнөдөө хотоос гарч гэртээ харьчихдаг байсан аж. 


Өмнө нь хулгайн гэмт хэрэг үйлдэж дөрвөн удаа шүүхээр ял шийтгэгдэж байсан сэжигтэн А Өршөөлийн хуульд хамрагдан суллагдсан байна. Түүнд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
xujaad bol hsuud 20 jiliin ual abna esbel 1oo saua uanaar torgono esbel nasaarra xorix ual edlejdag xatuu cnanga xuulitai
2017-03-16
Зочин:
Хэрэг хийсэн нь тогтоогдсон байхад өршөөл үзүүлж жүжгэлдэг малуудыг устгах хэрэгтэй. Хэн болоод олон зуугаар нь өршөөгөөд байдаг юм. Өч дөчнөөн хүнийг хохироосон хулгайчийг өрөөшөөгөөд байдаг тийм ерөнхийлөгчөөр юу хийдэг юм, өршөөсөн хүн нь ахин дахин хэрэг хийгээд байвал мал царайлсан ухаан муутай юмыг буруу шийдвэр гаргасаных нь төлөө өөрийг нь хорих хэрэгтэй. Хулгайч, алуурчин нарыг өршөө гэж тэр малыг сонгосон юмуу? Залшгүй шалтгаанаар хэлмэгдсэн хүнийг өршөөдөг болохоос, баяр наадмаар боов тарааж байгаа юм шиг хулгайчийг өршөөдөг тийм ёс байдаггүй юм.
2017-03-16
хэ хэ:
Өршөөлийн хууль гэгч нэг ёсны Энхбаяр болон түүнтэй адил төстэй төрийн өмчийг хулгай хийсэн хамсаатнуудаа шоронгоос суллах гэсэн МАХН-ын нөхдүүдийн арга байсан
2017-03-16
111:
orshoold hamragdaad toriin hairiig daaj yabj chadahgui darvalzaad bgaa nobshnuudad omno ni edleegui yaliig ni nemj ogch dahij orshool ene ter gej yarihgui baival taarna. arai dendene ee
2017-03-16
Зочин:
Өршөөлийн хууль гэж завхарсан балай юмнаас болж ард иргэд хохирох ёсгүй. Наад новшийн гарыг нь тайрвал таарна
2017-03-16
Зочин:
эхлээд эрхий хурууг дараа нь долоовор,дунд,ядам,чигчийг тайраад хулгай хийхийн хэрья
2017-03-16
bi:
baas hatav ch umhiigee tavihgui gedeg chini l ene dee
2017-03-16
gurr:
ysnii hulagich bn nasaar n suulga
2017-03-16
Zorro:
Hyzyygyi hulgaichiin urshuusun hulgaich nar
2017-03-16