Утааны эсрэг жагсагчдад зөвшөөрөл өгсөнгүй

“Утааны эсрэг ээж аавууд” ТББ-аас хоёр удаа утааны эсрэг хоёр жагсаал зохион байгуулж, Засгийн газар, төрийн түшээд болон холбогдох газруудад шаардлага хүргүүлсэн ч хариу ирүүлэхгүй байгаа тул энэ сарын 18-нд буюу цэргийн баярын өдөр ахин жагсахаа мэдэгдээд байсан.
Тэгвэл уг жагсаалыг бүртгэх боломжгүй гэсэн хариуг нийслэлийн Засаг даргын Тамгын газраас өгчээ. Учир нь тухайн өдөр Монгол цэргийн өдөрт зориулсан төрийн ёслолын арга хэмжээтэй учраас зөвшөөрөөгүй байна.
Жагсаалд 300-350 хүн оролцоно гэх мэдээллийг зохион байгуулагчид өгч байсан юм.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ