Хотын дарга албан даалгавар гаргалаа
2017-03-16

Нийслэлийн Онцгой комиссын дарга, Улаанбаатар хотын Захирагч С.Батболд шар усны болон хур борооны үерийн аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх тухай албан даалгавар гаргалаа. Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдлын мэдээгээр нийт нутгийн 70 орчим, нийслэлийн нутаг дэвсгэрийн 60 орчим хувьд нь цасан бүрхүүл тогтож хаврын огцом дулааралтын үед шар усны үер болж болзошгүйг анхааруулсан байна.

 

 

Иймд нийслэлийн үерийн хамгаалалтын барилга, байгууламж, хөрсний ус зайлуулах шугам, авто зам доогуурх ус гаргууруудын ашиглалтын хэвийн найдвартай ажиллагааг хангах, болзошгүй шар усны болон хур борооны үерийн аюулаас урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор дүүргүүдийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга нар, Улаанбаатар хотын ерөнхий менежер Т.Гантөмөр, нийслэлийн Онцгой байдлын газар, Геодези, усны барилга байгууламжийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Газрын албаны удирдлагуудад даалгасан байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.  

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. Одоогийн байдал нь ОУВСангийн тулгалтанд сандарсан Засгийн газар Орост 49 хувиа эргүүлж өгөх эсэх талцал, Олон хүмүүсийг ажлаас халсан хийрхэл,ОФШОРтонгуудаа хамгаалах гэж ядсан оролдлого, 60 тэрбумын аян-ы үргэлжлэл, Жалга дов танил талын авилгал, МИЕЭ- г тойрсон бялдуучлал, Хятадыг хүсэмжилсэн их мөнгө,Хүүхэд хөгшдийг ялгаварласан төрийн бодлого,Хүсээгүй жирэмслэлтийг нохойд хандуулсан Хотын бодлого Эргэж буцаж будилсан татварын бодлого ,энэ бүхэнд дургүйцсэн ард түмэн л байх шив дээ
2017-03-16
Зочин:
Хотын дарга Батболд та ЗДТГ-ын ажилтнуудаа жаахан ч гэсэн чадваржуулж, ядаж л Монгол хэлээр 3 өгүүлбэр зөв бичдэг ажилтан аваачээ.
2017-03-16