“Киви”-гийн Укагийн зураг Мельбурны хананд мөнхөрчээ
2017-03-16

 

Австралийн Мельбурны Урлагийн их сургуульд суралцдаг граффити уран бүтээлч Х.Хоснаран “Киви” хамтлагийн дуучин Д.Уламбаярын хөрөг зургийг Мельбурн хотын гудамжинд зуржээ.

 

Уран бүтээлч Х.Хоснаран Мельбурн хотын “Hosier lane” нэртэй гудамжны хананд дуучин Укаг монгол хатны өмсгөлтэйгөөр дүрслэн зурсан байна.

 

Х.Хоснаран Мельбурн хотын гудамжинд Чингисийн баатрууд болон эртний хатдын олон зургийг буулгасан аж. Энэ удаад “Киви” хамтлагийн дуучин Д.Уламбаярын “Хөгжим” шинэ цомогтоо зориулан авхуулсан хатны өмсгөлтэй зургийг зуржээ.

 

Тэрбээр Австралид контемпорари арт болон уран зураг, хэвлэлтийн урлаг чиглэлээр суралцдаг. Өмнө нь Австралын Сидней, Мельбурн зэрэг хотод тус бүр гурван удаа бие даасан үзэсгэлэнгээ гаргаж байсан.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Aluka:
Ene buzar gichiigin zurag zurah baitguai 00 tsas nii reclam ndeet tavih buzartaishdee ene tsagtsaa uvchin taraadag bailaashde gambuush shig l avgaishdee darvaisan ugaa zarj udiid hursniig olon hun medej bga bhaa
2017-03-28
Zaz:
Ene tgd uka yu. Shal oor bna
2017-03-16
Хаха:
Шал өөр бншдээ. Ука чинь шарлайсан шар казак царайтай энэ дээр хар үс хөмсөгтэй монгол төрх бн
2017-03-16