Жүдогийн холимог барилдааныг ETV телевиз шууд дамжуулна
2017-03-16

 

Монгол Улсын Гавьяат тамирчин Доржготовын Цэрэнхандын нэрэмжит жүдо бөхийн холимог багийн халз барилдаан анх удаа зохион байгуулагдах гэж байна. Шагналын сан 50 сая төгрөг аж.

 

Энэхүү тэмцээнд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчдын эсрэг олон улсын хэмжээний мастерууд өрсөлдөнө.  ОУХМастеруудын багт Казахстан улсын гавьяат тамирчин Г.Отгонцэцэг урилгаар багтаж, 48 кг-ын жинд МУГТЖ М.Уранцэцэгтэй  өрсөлдөхөөр болжээ. Мөн МУГТ Ц.Мөнхзаяа зодог тайлсан ч энэ барилдаанд хүндэтгэл үзүүлэх үүднээс барилдах юм.

 

Тэмцээний үеэр МУГТ Д.Цэрэнханд албан ёсоор зодог тайлах юм байна. Мөн МУГТ, хөдөлмөрийн баатар, олимпийн алт, мөнгөн медальт Н.Түвшинбаяр, Риогийн олимпийн мөнгөн медальт,  МУГТ Д.Сумъяа нарын жүдогийн өмсгөлийг дуудлага худалдаагаар борлуулах ажээ.

 

Халз барилдаан 18.00 цагт эхэлнэ. Барилдааныг ETV телевизээр шууд дамжуулах юм байна.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Hmmmmm:
Hols hulmastai hubtsaa zarah gejuuuuuu??????? Zailuul
2017-03-16