Энэ сард дөрвөн барилдаантай
2017-03-17

Гэрэл зургийг MPA.mn

 

Монголын Үндэсний бөхийн холбооноос энэ сард болох хүчит бөхийн барилдааны хуваарийг зарлалаа.

 

Гуравдугаар сарын 18-нд 14.00 цагт  Монгол цэргийн өдөрт зориулсан Улс аймгийн алдар цолтой 224 бөхийн уламжлалт барилдаан болно.  Мөн энэ сарын 19-нд 15.00 цагаас Казак түмний үндэсний Наурыз баярт зориулсан аймаг цэргийн цолтой залуу 256 бөхийн уламжлалт барилдаан болох ажээ.

 

Гуравдугаар сарын 25-нд 12.00 цагт сумын цолтой болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан, гуравдугаар сарын 26-ны 14.00 цагаас Улсын заан цолонд хүндэтгэл үзүүлэх Улс аймгийн алдар цолтой 224 бөхийн барилдаан тус тус болно.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин