Кардашианы дэлгүүр дахин халдлагад өртжээ
2017-03-17

 

Реалити шоуны од эгч, дүү Кардашиан нарын нэрийн дэлгүүр дахин халдлагад өртсөн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

Лос Анжелес хотын холливуудын гудамжинд байрлах “DASH” дэлгүүрийн шилэн хаалга дээр шүршигч будгаар зураг зурсан байна. Уг хэрэг өчигдөр 22.00 цагийн орчимд болсон аж.

 

“Хаалга дээр зураг зурсанаас өөр ноцтой зөрчил гараагүй” хэмээн тус хотын цагдаагийн газраас мэдээлэв.

 

Хэдэн сарын өмнө нэг эмэгтэй тус дэлгүүрээс бэлэн хувцас, үнэт эдлэл хулгайлсан билээ.  “DASH” дэлгүүр жилдээ 2-3 удаа халдлагад өртдөг байна.

 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин