Трамп: Снуп Дог шоронд орохоор үйлдэл хийлээ
2017-03-17

 

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр реппер Снуп Догийг шүүмжилсэн юм.

 

Тэрбээр твиттер хуудастаа “Снуп Дог шоронд орохоор үйлдэл хийсэн” хэмээн жиргэсэн байна. Ерөнхийлөгч ийнхүү жиргэсэн нь реппер эрийн шинэхэн уран бүтээлтэй холбоотой гэнэ.  

 

Реппер эр “Lavender” клиптээ Трамптай төстэй харагдах нэгэн алиалагчийг буудаж буйгаар гарчээ. Уг клип цацагдсаны дараахан Бүгд Найрамдах намын гишүүд дургүйцлээ илэрхийлсэн юм.

 

Снуп Дог уг бүтээлдээ Канадын “BadBadNotGood” хамтлаг, “Kaytranada” нартай хамтарчээ.

 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Teneg xar
2017-03-17