“ОУВС”-ийн байранд дэлбэрэлт болжээ
2017-03-17

 

Францын нийслэл Парис хотноо байрлах “ОУВС”-ийн байранд дэлбэрэлт болжээ. Уг үйл явдлын улмаас нэг хүн шархтаж, эмнэлэгт хүргэгдсэн гэнэ.

 

Үл таних этгээд “ОУВС”-ийн байр руу дугтуйтай тэсрэх бөмбөг явуулсан байна. Цагдаагийнхан аюулгүй байдлын үүднээс дэлбэрэлт болсон байрнаас бүх ажилчдыг гаргаж, ойр орчимд нь хөл хорио тогтоожээ.

 

Уг хэргээс нэгхэн өдрийн өмнө Германы Санхүү, эдийн засгийн сайд Вольфганг Шоблд мөн тэсрэх бөмбөгтэй дугтуйг явуулсан билээ. Цагдаагийнхан шуурхай ажиллаж тэсрэх бөмбөгийг аюулгүй болгосон юм.

 

Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд цагдаа нарыг шуурхай ажиллаж, уг хэргийн ард хэн байгааг олохыг шаарджээ. Мөн Ерөнхийлөгч дээрхтэй төстэй хэрэг цаашид гарч болзошгүй байгаа талаар иргэдэд сэрэмжлүүлсэн байна.

 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
kkk:
IDSEN ERUU HUVHAIRCH IDUULSEN BUT URGANAA GJ
2017-03-17