АН-ын ҮБХ-нд 511 нэр дэвшигч өрсөлдөнө
2017-03-17

АН-ын дотоод сонгуулийн хорооны нэр дэвшигчдийг бүртгэх бүртгэлийн ажиллагаа дуусгавар болжээ. Бүртгэлийн хугацаанд  тус намын 180 мянган гишүүнээс  152800 нь дотоод сонгууль санал өгөх эрх  үүсгэн бүртгүүлжээ.  Нэр дэвшигчдээс нийслэлийн АН-ын даргад хоёр, аймаг, дүүргийн намын даргад 52 өрсөлдөхөөр бүртгүүлжээ.

 

Харин   Үндэсний бодлогын хороонд 511 нэр дэвшигч өрсөлдөхөөр бүртгүүлсэн байна.  Үүнээс чөлөөт суудалд 315, эмэгтэйчүүд 99, залуучууд 97 аж.  АН-ын Үндэсний бодлогын хороо 380 суудалтай. Тиймээс зарим нэр дэвшигч өрсөлдөгчгүйгээр Үндэсний бодлогын хороод орж ирэхээр байна.

 

Дотоод сонгуульд нэр дэвшигчдийн сурталчилгаа энэ сарын 20-нд эхэлж, дөрөвдүгээр сарын 2-нд санал хураалт болно.

 

АН-ын дарга С.Эрдэнэ мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Bolj bolj gishuudiinh ni mungu neg duusaa baigaadaa.odoo ireeduid songuuli hiih mungugui boloo bailguidee....
2017-03-17
Зочин:
Ene nam ch de. Mongoni nam blson do.
2017-03-17