Төрийн дээд одон медаль гардуулав

img

Монгол цэргийн баярыг тохиолдуулан  Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар хууль зүй, дотоод хэргийн салбарт олон жил, үр бүтээлтэй ажиллаж байгаа зарим хүмүүсийг төрийн дээд одон медалиар шагнасан байна.

 

Шагналыг өнөөдөр ХЗДХ-ийн дэд сайд Б.Энхбаяр гардууллаа. Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор ШШҮХ-ийн дэд захирал хурандаа Цэрэнчимэдийн Гантулга, ШШГЕГ-ын Тогтоол гүйцэтгэх газрын дарга Пүрэвжавын Хосбаяр, ЦЕГ-ын Олон нийтийн аюулгүй байдлыг хангах газрын мэргэжил арга зүйн хэлтсийн дарга цагдаагийн хурандаа Гантөмөрийн  Эрдэнэбаатар, Цагдаагийн байгууллагын ахмад ажилтан Даваасамбуугийн Балдандүгэрийг, Алтан гадас одонгоор ХЗДХЯ-ны мэргэжилтэн Дамбын Чулуунцэцэг , Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн хуулийн зөвлөх Ногдожавын Арвинтариа, Төрийн тусгай албан хаагчийн нэгдсэн эмнэлгийн сувилагч Олзодын Баярмаа, Төрийн тусгай албан хаагчийн нэгдсэн эмнэлгийн Ахмадын зөвлөлийн дарга , эмч Бадраагийн Ганчимэг, Цэргийн гавьяаны одонгоор ШШГЕГ-ын хорих 407 дугаар ангийн албаны дарга Даваадоржийн Уранчимэг, Хос харцага хамгаалалтын албаны ажилтан Баасанжавын Мөнхтөр нарыг шагнасныг гардуулав.

 

 

 

 

Мөн Цэргийн хүндэт медалиар ХСИС-ийн Цагдаагийн эрх зүйн тэнхимийн  багш Болотын Наргулан, Цагдаагийн ерөнхий газрын Хүний нөөцийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Цэрэндашийн Анхбаяр, Хөдөлмөрийн хүндэт медалиар ХЗДХЯ-ны Хууль зүйн бодлогын газрын ахлах мэргэжилтэн Базаргүрийн Гантуяа, ХЗДХЯ-ны Санхүү хөрөнгө оруулалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Будсүрэнгийн Хатантуул, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн Уламжлалтын эмч Шаравнямбуугийн Мөнгөнтуяа нар шагнагдсаныг гардуулав. Шагнал гардуулах ёслолд ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан тэргүүтэй холбогдох албаны хүмүүс байлцав.     

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

yhehed hereg boldogson bol abmaar l baina!daanch tiim bys?yum daa,heerhii gej?....:
ta nariin abch baigaa odongyyd yhehed chini nemer bolohgyi ee!!tyynii orond heden maani megzem cheejilej ynsij baibal ter ta nart yhehed chioni men ch ikhe tys bolno doo!tenegyyd ee!!
2019-11-08
Норов:
Энэ юу вэ? Арай үгүй биз. Худлаа мэдээлэл байлгүй. Эсвэл МАНАН гэж байдаг нь үнэн болжээ.
2017-03-17