Хойд Солонгос пуужингийн хөдөлгүүр туршжээ
2017-03-19

 

Хойд Солонгос улс өнөөдөр орон нутгийн цагаар 8.00 цагийн орчимд шинэ пуужингийн хөдөлгүүр туршсан талаар тус улсын төрийн мэдлийн “KCNA” агентлаг мэдээллээ.

 

“Энэхүү туршилт олон улсын шаардлагад нийцсэн хиймэл дагуул хөөргөхөд туслах болно” хэмээн уг ажиллагааг удирдан явуулсан тус улсын удирдагч Ким Чен Ун мэдэгдсэн байна.

 

Пхеньян шинэ пуужингийн хөдөлгүүр туршсан гэх мэдээллийг Өмнөд Солонгос, Япон болон БНХАУ-ын Засгийн газар хараахан батлаагүй байгаа талаар эх сурвалжийн мэдээллээс иш татан “CNN” агентлаг уламжлав.

 

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон Азийн орнуудад хийж буй айлчлалынхаа хүрээнд өчигдөр БНХАУ-д хүрэлцэн ирсэн  юм.

 

Тэрбээр “Хойд Солонгос улс ямар нэгэн байдлаар хөрш орнуудаа заналхийлсэн тохиолдолд шууд хариуг нь барих болно хэмээн Сөүлд айлчлах үеэрээ мэдэгдсэн билээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Монгол:
Америкчууд ази тивээс хол бай тэр ёвропдоо л дайнаа хийж бай ази тив хэзээнээсээ амгалан тайван газар америк орлцсон газар дандаа дайн болж байдаг хүний хэрэгт бүү оролц
2017-03-19
Зочин:
энэ хөгжил бишээ солиорол, ард түмэн өлсөж үхэж байхад цөмийн зэвсэгийн хойноос үхэлдэн хөөцөлдөөд байдаг ! Солонгосын хойгт дайны байдал үүсвэл Монголчуудад ер сайн юм болохгүй, тэнд олон мянган Монголчууд амьдарч байна.
2017-03-19
Зочин:
хөгжинө гэж энэ дээ америк хүртэл айж байна
2017-03-19
Зочин:
энэ хөгжил бишээ солиорол, ард түмэн өлсөж үхэж байхад цөмийн зэвсэгийн хойноос үхэлдэн хөөцөлдөөд байдаг ! Солонгосын хойгт дайны байдал үүсвэл Монголчуудад ер сайн юм болохгүй, тэнд олон мянган Монголчууд амьдарч байна.