Эрчим хүчний салбарт ажилладаг Казах иргэдэд хүндэтгэл үзүүллээ
2017-03-20

Өнө эртний уламжлалт казах түмний ёс заншил, өв соёл болох Наурыз баярыг угтаж, Эрчим хүчний сайд П.Ганхүү салбартаа ажилладаг Казах иргэдийн төлөөллийг хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. Тус салбарт өнөөдөр 400 орчим Казах хүн ажиллаж байгаа бөгөөд уулзалтад Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан, “Дулааны цахилгаан станц III” ТӨХК-ийн дэд захирал Т.Энхтөр нарын 10 гаруй төлөөлөл хүрэлцэн ирсэн юм.

Эрчим хүчний сайд П.Ганхүү “Юуны өмнө та бүхэндээ Наурыз баярын мэндийг өргөн дэвшүүлж, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Эртнээс баримталж ирсэн цаг тооллын дагуу өдөр, шөнө тэнцсэн өдрөөр Казах түмэн баяраа хийдэг уламжлалтай. Ард түмний эв нэгдлийг билэгдэж, хүн төрөлхтнийг сайхан сэтгэл, хүндэтгэлд уриалан дууддаг энэ баярт монголчуудын зүгээс ч хүндэтгэлтэй хандсаар ирсэн. Монгол Улсын хөгжилд Казах түмний оруулсан хувь нэмэр асар их бөгөөд Эрчим хүчний салбарт гэхэд 400 орчим Казах хүн ажиллаж байна. Манай салбарын хөгжил, 95 жилийн ойтой золгож буй түүхэн их замд та бүхний шингээсэн хөдөлмөр, хөлс хүч, сэтгэл зүтгэл асар их гэдгийг онцолмоор байна. Казах хүн ажилсаг, хичээнгүй, аливаад тууштай байдгийг олон жил хамтдаа ажилласан та бүхнээсээ хардаг. Ингээд Наурыз баяраараа та бүхэн айл саахалт, ахмад буурлуудаа хүндэтгэн золгож, элгээрээ энх амар, төрлөөрөө түвшин амгалан, сайхан шинэлээрэй” гэв.

 

 

Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан “Биднийг хүндэтгэн хүлээн авсан Эрчим хүчний сайд П.Ганхүү болон хамт олондоо талархал илэрхийлье. Өмнө нь Эрчим хүчний салбарын удирдлагууд Наурыз баяраар биднийг хүлээн авч, баяр хүргэж байсан удаагүй. Харин энэ жил бидэнд хүндэтгэл үзүүлж байгаа нь их сайхан санагдаж байна” гээд Наурыз баярын үүх түүх, ёс заншлын талаар сонирхуулав.

 

 

 

 

Уулзалтад ЭХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга З.Мэндсайхан, ТЗУГ-ын дарга М.Баярмагнай, Сайдын зөвлөх Ц.Баярбаатар нар оролцлоо. 

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Чи зөвхөн шүүмжилэхийн тулд PC-н ард суудаг юм уу? Царайгаа нуучихаад балайраад байхын. Чи өөрөө ямар мэргэжилтэй тэнэг вэ.
2017-03-20
Xxx:
Hasaguud odoohondoo togond zohiulchilgui yavaad baina uu
2017-03-20
Zochin:
Чи зөвхөн шүүмжилэхийн тулд PC-н ард суудаг юм уу? Царайгаа нуучихаад балайраад байхын. Чи өөрөө ямар мэргэжилтэй тэнэг вэ.