Адам Левин 38 нас хүрлээ
2017-03-20

 

Америкийн “Maroon 5” хамтлагийн дуучин Адам Левин өчигдөр 38 нас хүрсэн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

Дуучны эхнэр “Victory secret’s”-ийн сахиусан тэнгэр Бехати Принсло инстаграм хуудастаа нөхрийнхөө зургийг нийтлээд “Баярын мэнд хүргэе. Хонгор минь” гэж бичжээ.

 

Принсло мөн инстаграм хуудастаа нөхрийнхөө хэд хэдэн зургийг нийтлээд “Бидэнд зүгээр л баяр хүргэ” гэж бичсэн аж.

 

Адам эхнэрээсээ 10 насаар ах бөгөөд тэд 2011 оны наймдугаар сараас болзож эхэлсэн юм. Хос 2014 онд Мексикт нууцаар хуримласан бөгөөд Дусти Росе Левин гэх охинтой билээ.

 

 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин