Д.Дагвадорж аварга сонгуульд нэр дэвшлээ

Ардчилсан намын Дотоод сонгуульд нэр дэвшигчид өнөөдөр үнэмлэхээ гардан авлаа. Тус намын Дотоод сонгуульд өрсөлдөхөөр нийт 565 хүн бүртгүүлсэн байна. Тэдний 511 нь Үндэсний бодлогын хорооны гишүүнд өрсөлдөх бол 54 хүн нийслэл, аймаг, дүүргийн намын хорооны даргад нэр дэвшлээ. Тэдэнд АН-ын дарга С.Эрдэнэ, тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан, нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл нарын удирдлагууд нэр дэвшигчийн үнэмлэхийг, Монголын нууц товчоотой гардуулан өгөв.
Нийслэлийн АН-ын даргад Сүхбаатар дүүргийн АН-ын дарга Д.Баттулга, УИХ-ын гишүүн асан Д.Түвдэндорж нар нэр дэвшлээ. Мөн их аварга Д.Дагвадорж, дэд сайд асан Ж.Амарсанаа, УИХ-ын гишүүн асан Н.Батбаяр, Ерөнхийлөгчийн хүү Э.Эрдэнэ, УИХ-ын гишүүн асан Ц.Гарамгайбаатар, Буян компанийн захирал Б.Жаргалсайхан, нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл нар нэр дэвшиж байна.
Ардчилсан намын Дотоод сонгууль ирэх дөрөвдүгээр сарын 2-нд явагдана.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ