Э.Бат-Үүл: АН гишүүдийн нам болж байгаа
2017-03-20

АН-ын дотоод сонгуульд нэр дэвшигчдийн сурталчилгаа өнөөдрөөс эхэлж байгаа.  Нийслэлийн АН-ын нэр дэвшигчидтэй гэрээ байгуулж, үнэмлэх гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр  боллоо. Нийслэлийн АН-ын 45 тойрогт нийтдээ 189 гишүүн өрсөлдөхөөр нэрээ дэвшүүлжээ.   Ёслолын ажиллагааг нээж  нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл:

 

-АН гишүүдийн бас бодлогын нам байх ёстой. Гишүүд нь намынхаа бүрэлдэхүүнийг  тодорхойлдог болох үйл явц бидний өмнөх сургамжаас үүдэлтэй. 2012-2016 онд нийслэлд АН эрх барьж, өөрчлөлт бүтээн байгуулалтыг эхлүүлсэн. Дөрвөн жилийн хугацаанд олон сургууль цэцэрлэг барьж ашиглалтад орууллаа. Бид их зүйлийг бүтээсэн.  Өмнө нь Улаанбаатар хотыг удирдаж байсан Мөнхжаргал гуай нар хотод бүтээн байгуулалт өрнүүлж байгаад талархаж байгаагаа бидэнд хэлж байлаа. АН зөвхөн нийслэл хотод төдийгүй хөдөө орон нутагт ч бүтээн байгуулалт өрнүүлсэн. Харамсалтай нь ялагдал хүлээсэн. Шалтгаан нь АН гишүүдийн бус дарга нарын,  фракцуудын нам болсонтой холбоотой. Бид залуучуудынхаа оролцоог сонсохгүй явсантай холбоотой. АН бол нээлттэй улс төрийн хүчин.  “Залуучууд танай намд амьдрал байна” гэж шинээр элсэн орж байна. Та нар АН-ыг олон түмэнд харуулахаар нэр дэвшиж байгаад талархаж байна. АН-ыг нийслэлчүүд санаж байгаа. Ирэх 2020 онд нийслэлчүүд АН-ыг сонгоно. Та бидний хичээл зүтгэлийг үнэлнэ хэмээлээ.

 

Нийслэлийн АН-ын нэр дэвшигчид “Монгол Улсын ардчилсан үзэл баримтлал, ардчилсан нийгэм, түүний тулгуур багана болох иргэний эрх, эрх чөлөөг дээдлэх, АН-ын гишүүний хувьд  бид анхны түүхэн сонгуульд  нэр дэвшиж буй энэ агшинд өөрийн болон бусдын эрх, үүрэг хариуцлага, эх орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө нэгдэн ажиллах хүсэл эрмэлзлэл, зорилго, зорилтоо чандлан сахих, иргэдийг манлайлан дагуулахаа илэрхийлж энэхүү тунхаг бичигт гарын үсэг зурж байна” гэсэн тунхаг гаргажээ.

 

Ингээд АН-ын дотоод сонгуульд нэр дэвшигчид тунхаг бичигт гарын үсгээ зурж,  үнэмлэхээ гардан авсан юм.   Энэ үеэр нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүлээс зарим зүйлийг тодрууллаа.

 

-Энэ удаагийн дотоод сонгуулийн онцлог юу вэ?

 

-Өнөөдөр орон даяар АН-ын шинэчлэлийн хоёр дахь чухал үе шат эхэлж байна. Энэ бол намын анхан шатны байгууллагуудын удирдах бүрэлдэхүүн, дарга нарыг сонгох сонгуулийн ажиллагаа. АН-ын төдийгүй нийт Монголын нийгмийн амьдралд, тэр дотроо ирээдүйн ардчилах үйл явцад их чухал үүрэгтэй ажил хэрэг болж байгаа юм. АН гишүүдийн, бодлогын нам болж байгаа юм. Энэ бол сүүлийн 10 гаруй жил ус агаар мэт хэрэгтэй байсан зүйл.

 

-АН-ын Үндсэн дүрэмд ямар өөрчлөлт орсон байсан бол? УДШ-ээс нэмэлт өөрчлөлтийг хуулийн зөрчилтэй гээд бүртгээгүй.

 

-Улс төрийн намын тухай хуулийн заалтыг зөрчсөн гэж үзэж болохгүй. Ер нь дүрмийн зарим нэг заалтуудыг тодруулах. Энэ нь Намуудын болон Сонгуулийн бусад хуулийн зүйл заалттай уялдаж байгааг тодруулахыг шаардсан. Энэ дагуу тодруулга хийгээд өгч байгаа.

 

АН-ын нэр дэвшигч С.Эрдэнэболд:

 

-Монгол Улс парламентын засаглалтай орон. Парламентат засаглалтай орны чухал зүйл бол парламентат ёсыг төлөвшүүлэх шаардлагатай. Парламентат ёсыг төлөвүүүлэхийн тулд улс төрийн намууд нь төлөвшсөн, бодлого төлөвлөлттэй, оролцоотой байх ёстой. Шинэчлэл бол зөвхөн АН-ын  тухай асуудал биш. Монголын бүх  улс төрийн хүчний  шинэчлэлийг юу гэж харж байна вэ гэхээр нэгдүгээрт, намын үзэл баримтлал тодорхой байх, хоёрдугаарт, үндсэн дүрэм тодорхой байх. Гуравдугаарт хүний нөөцийн бодлого маш сайн байх ёстой.

 

Санхүүгийн хувьд нээлттэй ил тод, гишүүд нь сэлгэдэг оролцдог боломжоор хангагдах ёстой. Энэ  нь намын шинэчлэлийн концепци. АН-ын  хувьд 2016 оны ялагдал нь маш том боломжийг олгож байгаа.

 

Намын шинэчлэлийг ул суурьтай язгуураар нь хийх боломж олгож байна. Нэгдүгээр сарын 28-нд АН-ын  дарга анхан шатнаас сонгогдсоноос хойшхи  дараагийн нэг шинэчлэлийн үйл явц нь бүх шатны намын дарга болон Үндэсний бодлогын хороо, намын анхан дунд шатны намын дарга нар болон гишүүд анхан шатнаасаа сонгогдож байгаа. Энэ бол маш том боломж.

 

Хоёрдугаарт,  хүний нөөцийн шинэчлэл явсаар байгаад дөрвөн сарын 2-нд сонгууль дуусна. Үргэлжлээд  АН-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид орон нутгаар явна. Тавдугаар сарын 8-н гэхэд намын үзэл баримтлал үндсэн дүрэм хоёр нэлээн ажиллагааг туулчихсан байна гэсэн үг. 2017 оны эхний хагас гэхэд АН онолын хувьд, практикийн хувьд бүрэн шинэчлэгдэх боломжтой байгаа. Үүнийгээ цаашдаа бодлогын нам болж төлөвшүүлэхдээ хэрэгжүүлэлтээр хангах ёстой. Энэ шинэчлэлийг Улс төрийн намын тухай хуулиар баталгаажуулах хэрэгтэй.  Улмаар Ардын нам болон бусад намууд энэ шинэчлэл рүү явах ёстой.

Н.Энх

 

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Хогийн новшнуудын цуглуулга
2017-03-21
Зочин:
хулгайч нарын нам байсан. одоо алуурчдын нам болсон
2017-03-21
Зочин:
Мөнгөний, дэнчинтэй нам гээч юуны чинь гишүүдийн. Гишүүд нь яахав дээ санал өгөх төдий л. Мөнгөтөн, хөрөнгөтний нам гэж нэрээ сольвол яасан юм.
2017-03-21
Зочин:
БУЛГАН БАТҮҮЛ ХОЁР ГЭЖ НОМ БИЧДЭГ ЮМ БИЛҮҮ.
2017-03-21
zochin:
xumuusee martsanaas Zorigiin xereg yu bolob ?
2017-03-21
Яана даа:
Энэ нам нэг алуурчны гараас нөгөө алуурчны гарт шилжиж байна гээд л хүмүүс халаглаад байна даа, Үүл минь дээ? Яаж ч донгодсон муу нэрээс салахгүй юм даа! Нэр хугарахаар яс хугар гэдэг юутай үнэн юм бэ?!
2017-03-21
Оогий:
Ардчилсан намын шинэчлэл яг хэрэгтэй үедээ хийгдэж байна. Манлайлагч Залуучуудын оролцоотойгоор дунд үе ахмад настануудын хамтын хүчээр намаа шинэчилж, нэгэн зорилгын зүг хамтдаа явж байна гэж ойлголоо. Зөв шүү одоо л ингэж хөдлөх хэрэгтэй ш дээ!!!
2017-03-20
zchin:
Batuul ih hiisen.
2017-03-20
Bold:
BatUuliig hotii. Darga baihad ymar saihan bailaa odoo ene unduu sunduu 2 harj baina uu!
2017-03-20
Иргэн:
Ардчилсан нам одоо л жинхэнэ зөв зүйлрүү явж ил тод нээлттэй болж байна.Залуучууддаа итгэл хүлээлгэж ачааны хүндийг хуваалцах ёстой.АН д мэргэшсэн боловсон хүчин хангалттай бий
2017-03-20
Зочин:
Үүлийг муулах яах вэ, Үүл чинь биднийхээ төлөө үсээ цайлгаагүймаа гэхэд Үүрэгт ажилХотын дарга байх-даа харуцлагатай ажиллаж, бидэндээ муулуулан адлуулан байж олон өөрчлөлт шинэчлэлт хийсэн хүн. Цаана чинь харин ундуу сундуй нар ууж идэх, ухаарч бус ухарч, хойшилох зэргээр хот болон улсын хөгжилийг хойш татаж, иргэд биднийхээ эрхэнд халдсаар байх боллоо
2017-03-20
Jack:
Amjilt husie.
2017-03-20
Зочин:
ШААГААД Л,МӨНГӨТЭЙ ХҮМҮҮСИЙН Л НАМ БОЛСОН
2017-03-20
зочин:
Батүүлээ ичих гэж мэдэх үү 2 хулгайчаар дутаад байна уу идэж уусанаа нуух гэж энэ үү
2017-03-20
Зочин:
Gishuudiin nam bolj bgan bol, Bat-uulee ta eree odoo AN-s garaa. Odoo boloo. Daraachiihan uen aldaa onoogoo olood yavag.
2017-03-20
Зочин:
Unen goshgiruulah ym aa baatar maani ta nariin darga nar ta eereej tanii huuhed j bas olon ih nayd menge idsen geed bhd ysj uls hegjij ta nariig songoh ym be mende zeelj awjiraad eersdee zeeleed awaad ariin ard tumen teleh geed zowj bn hamag tatwaraa nemuuleed
2017-03-20