Багдад хотноо халдлага болж, 20 хүн амиа алджээ
2017-03-21

 

Иракийн нийслэл Багдад хотноо өчигдөр орон нутгийн цагаар 18.00 цагийн орчимд террорист халдлага болсон талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

Уг халдлагын улмаас 20 хүн амиа алдсан гэнэ. Террористууд хотын төвд тэсрэх бөмбөг суурилуулсан суудлын тэрэг дэлбэлсэн байна. Халдлага болсон бүс нутгийг цагдаагийнхан хамгаалалтад авч, иргэдийг аюулгүй байдлын үүднээс гэрээсээ гарахгүй байхыг уриалжээ.

 

Террористууд шийтийн шашинтнууд олноороо суурьшдаг Амил дүүрэгт халдсан аж. Энэхүү халдлагыг хэт даврагч “Халифатын вант улс” бүлэглэл захиалсан болохоо мэдэгдэв. Тэд “Армийнхан Мосул хотыг чөлөөлөх ажиллагаагаа зогсоохгүй бол Багдад хотноо байнга халдлага болно” хэмээн сануулжээ.

 

Иракийн ардыг чөлөөлөх армийнхан энэ оны эхээр Мосул хотыг чөлөөлөх ажиллагааг эхлүүлж, одоогоор хотын 70 орчим хувийг чөлөөлөөд байна.

 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин