Монгол Улс тусгай олимпийн аваргатай боллоо
2017-03-21

 

Австри улсад  оюуны бэрхшээлтэй иргэдийн дунд зохион байгуулдаг “Дэлхийн тусгай олимп 2017” наадам үргэлжилж байна. Тэмцээний эхний өдөр Монгол улсын баг тамирчид 1 алт, 2 мөнгө, 1 хүрэл медалийн болзлыг цасны гуталтай гүйлт ба гүйлтийн цанын төрлүүдээр хангажээ.

 

 

Тухайлбал  Уулсын цанын 100 метрийн гүйлтийн төрөлд  Монгол Улсаа төлөөлөн оролцсон Дархан-Уул аймгийн “Энэрэл” сургуулийн сурагч  Н.Уянга алтан медаль хүртэж, тусгай олимпийн өвлийн наадмаас анхны алтан медалийг эх орондоо авчирхаар боллоо.

 

Мөн тэмцээний цасны гуталтай гүйлтийн тэмцээнд уралдсан тамирчин С.Тэмүүлэн хоёрдугаар байранд шалгарч, мөнгөн медалийн болзол хангаад байна.

 

Мөн бөмбөгтэй хоккейн баг хагас шигшээд шалгарах болзлоо сорилго 5 тоглолт, тойргийн 5 тоглолт, нийт 10 хүнд тоглолтыг хийн олж аваад байгаа юм.

 

Дэлхийн тусгай олимпийн наадамд манай улсаас бөмбөгтэй хоккей, гүйлтийн цана, цасны гуталтай гүйлтийн төрөлд 14 тамирчин, гурван дасгалжуулагчийн бүрэлдэхүүнтэй оролцож байна.

 

Австрийн өвлийн олимпод нийт 107 орны 3000 гаруй тамирчин өвлийн спортын  9 төрлөөр өрсөлдөнө.

 

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Mundag ohin b.na Bayar hvrgey.
2017-03-21
Зочин:
Minii ohintoi adilhan owog hertei ohin awargaljee
2017-03-21
Зочин:
Minii ohintoi adilhan owog hertei ohin awargaljee
2017-03-21
Зочин:
Minii ohintoi adilhan owog hertei ohin awargaljee
2017-03-21