Нийтийн бие засах газруудад камер байршуулжээ
2017-03-21

 

БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо үйл ажиллагаагаа явуулдаг нийтийн бие засах газруудаас сүүлийн үед ариун цэврийн цаас алга болох болжээ.

 

Нийтийн бие засах газруудад хяналтын камер байдаггүй учир хэрэгтнүүдийг өнөөг хүртэл барьж чадалгүй, бизнес эрхлэгчид хохирол амссаар байна.

 

Тэгвэл ариун цэврийн цаас алдагдахаас сэргийлэн нийтийн бие засах газруудад хяналтын камер байршуулахаас гадна хүний нүүрийг таних тусгай програмтай төхөөрөмж суурилуулж эхэлсэн талаар “www.nytimes.com” сайт мэдээллээ.

 

Та нийтийн бие засах газраар үйлчлүүлэхээсээ өмнө уг төхөөрөмжийн урд очиж, гурван секунт зогсох аж. Төхөөрөмж таны нүүрийг таньж дууссаныхаа дараа 60 см урттай ариун цэврийн цаас гаргаж өгөх гэнэ. Туршилтаар хамгийн их хөдөлгөөнтэй хэд хэдэн нийтийн бие засах газар уг төхөөрөмжийг байршуулаад байна.

 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин