Пак Ын Хэ: Намайг уучлаарай

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Пак Ын Хэ өнөөдөр сайн дураараа прокуроруудад байцаалт өгөх билээ.
Тэрбээр “Нэр холбогдоод буй авлигын дуулиантай ямар ч холбоогүй гэдгээ батлах болно” хэмээн Хөх ордноос нүүхээсээ өмнө сэтгүүлчдэд мэдэгдсэн юм.
Пак Ын Хэ байцаалт өгөхөөсөө өмнө ард түмэндээ хандан “Намайг уучлаарай” хэмээн хэлжээ.
Тэрбээр байцаалт өгөхөөр прокурор дээр очих үед олон хүн эсэргүүцлээ илэрхийлж, “Пак Ын Хэг хуулийн дагуу шийтгэ” хэмээсэн байна.
Түүнийг дотны найз Чой Сун Шилийн хамтаар томоохон компаниудаас авлига авсан хэмээн буруутгаж буй юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ