Баруунсалаа-Халдварт чиглэлийн автобус шатжээ
2017-03-21

Гэрэл зургийг mpa.mn

 

 Зорчигч тээвэрлэж явсан Баруунсалаа-Халдварт чиглэлийн автобус шатжээ.

 

Нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг “НЧБ” автобус баазын зорчигч тээвэрлэж явсан автобусанд өнөө өглөө 09.30 цагийн орчимд гар гарчээ. Галын улмаас хүний амь нас, эрүүл мэнд эрсдээгүй байна.

 

Галын дуудлагааар Нийслэлийн гал унтраах 10 дугаар ангийн гал сөнөөгчид ажиллажээ.

 

Гал автобусны мотороос гарсан бөгөөд галын шалтгааныг тогтоохоор мэргэжлийн байгууллага ажиллаж буй юм байна.

 

Г.Тэгшсүрэн

 

 

Shuud.mn
Сонин хачин