Найман сарын хугацаанд 7000 хар тамхичинг устгажээ
2017-03-21

 

Филиппинийн Ерөнхийлөгч Родриго Дутертегийн санаачилсан хар тамхины дайны улмаас 7000 хүн амиа алдсан талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

“Филиппинийг хар тамхичдаас чөлөөлөх хүртэл уг тусгай ажиллагаа үргэлжлэх болно” гэдгийг Ерөнхийлөгч өнгөрсөн амралтын өдөр иргэдтэй уулзах үеэрээ онцолжээ.

 

Наймхан сарын дотор 7000 хүн амиа алдсан байна. Мөн цагдаагийнхан хар тамхи борлуулдаг, хэрэглэдэг 790 мянган хүнийг баривчилжээ. Цагдаагийнхан ямар ч эсэргүүцэл үзүүлээгүй хүмүүсийг буудан хороох нь ихэссэн гэнэ. Тусгай ажиллагааны үеэр цагдаагийнхныг галт зэвсэг хэрэглэхийг зөвшөөрсөн юм.

 

Хар тамхины дайны улмаас шоронгуудын ачаалал ихэсч, үймээн дэгдэх нь нэмэгдсэн аж.

 

Сөрөг хүчин өнгөрсөн долоо хоногт “Ерөнхийлөгчийг хүний эрхийг ноцтой зөрчиж байна” хэмээн үзэж, албан тушаал нь огцруулах хэрэгтэй хэмээн мэдэгдсэн юм.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Гуравхан сая Монголд хар тамхи бол үхлийн тахал юм. Ийм юм хэрэглээд тараагаад бгаа нвшнуудыг яг ингэж л цэвэрлэх хэрэгтэй. Төр хуулиа гаргаачээ.
2017-03-21
??????:
Монголчууд цөөн хар тамхичдыг ийм шийтгэлээр харажж таслан зогсоох хэрэгтэй бна.одоогийн ритмээр яваад байвал мөхөл хаалганы гадаа ирсэнтэй нүүр тулах байхаа яана да
2017-03-21
!!!!!!!:
Manaid har tamhi, setgezed nolooloh em beldmel, ows urgamal awchirch zardag bas busdiig uruu tataj oruuldag hedhen hun baigaa ted nariig hatuu shiitgeh ni zuitei, ta bidnii ohid howguuded ehleed unegui ogch daraa ni mash ondor uneer zarj borluuldag buleg baigaa tedniig usgay !!!!
2017-03-21
Зочин:
болж. монголл ч бас ингэх хэрэгтэй. тасалж авчирсан толгойгоор нь төлбөр төлөх хэрэгтэй.
2017-03-21
elch:
zub mongold gadniihantai nuhtsun nuhdvvdiig yag ingej byydan alah heregtei
2017-03-21