Трамп охиноо эрхлүүлсээр
2017-03-21

 

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампийн охин Иванка Трамп Цагаан ордонд өөрийн гэсэн өрөөтэй болж буй тухай түүний өмгөөлөгч Жейми Горелик  мэдэгдлээ.

 

Иванка ордны баруун жигүүрт өрөөтэй болжээ. Тэрбээр Цагаан ордонд өрөөтэй болохоос гадна зөвхөн өндөр албан тушаалтнууд л танилцах боломжтой нууц мэдээлэлд нэвтрэх эрхтэй болсон гэнэ.

 

Хэдээ Ерөнхийлөгчийн охин Цагаан ордон дотор өөрийн гэсэн албан өрөөтэй болсон ч төрийн албан хаагч биш гэв. Өмгөөлөгч “Иванка Трамп ямар ч албан тушаалд томилогдоогүй. Мөн цалин авахгүй” гэж мэдэгдэв.

 

Орон нутгийн хэвлэлүүд “Трампийг охиноо эрхлүүлж байна” хэмээн шүүмжилжээ.

 

Трамп өмнө нь Иванкагийн нөхрийн Цагаан ордны зөвлөхөөр томилсон билээ. Тэрбээр гэр бүл болон ойрын хүрээллийн хүмүүстээ өндөр албан тушаалд томилж байгаа нь олны эгдүүцлийг хүргээд буй юм.

 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
ХЭХЭ:
НААД ТРАМП ЧИНЬ 6 САРЫН ДАРАА Л ЕРӨНХИЙЛӨГЧӨӨСӨӨ БУУХ БОЛНО
2017-03-23