С.Эрдэнэ “мөнгөгүй” хүн
2017-03-22

 

АН-д мөнгөгүй, таксгүй даргын суудал алга боллоо гэж голоор нэг шуугицгааж байна.

 

ҮБХ-ны гишүүн буюу хэтдээ нам дотроо хор найруулж жүжиг дэглэхэд  өөрийн дүртэй байх суудлын ээлжит нанжилдаан эхэлсэн. Үндэсний Бодлогын Хороо нь хуучны ҮЗХ-ны сүнс бөгөөд  намын үндсэн бодлогыг чиглүүлдэг асар том цөм болох байгууллага. Хэтдээ АН эрх барьж гэмээнэ  энэ хорооны гишүүд  сайдын төлөө тулааныг оройлох ба шийдэх гол хорчид болно. Том бодлого шийдэхэд хүний олон нь дээр гэж харсан юм болов уу даа.  Хэдэн бүлэг фракцад хуваагдан намаа тасчин МАН-ын хөл доор хаясан  228 гишүүдийнхээ тоог  380 болгон нэмсэн.

 

Одоо энэ суудлын ард хэний хүү, хүүхэн гарч ирэхээ үзэх сунгаа эхэлсэн. Дайнд буу зэвсэг бус мөнгө ялдаг гэсэн уриатай байгаа мэт АН-ын дарга шинэ сунгаанд ээлжит "такс"-аа нэхжээ.

 

Өө тэгээд хараад чагнаад байсан. АН-аар нэг баахан мөнгөгүй ч юм уу, албатай ч юм уу гомдол мэдүүлсэн хүмүүс дүнгэнэлдээд явчихлаа. Хуучин дотоод сонгууль буюу ҮЗХ-д үзэхэд ганц саяхан төгрөг байсан юм байна. Одоо гурван сая болчихож. Долларын ханш нөлөөлсөн үү, С.Эрдэнэ даргын талынхан  ханш хөөрөгдөв үү.  Аймгийн намын хорооны дарга болоход 750 мянга төгрөг. Энэ бол Барс зах дээрх нэг наймаачны өдрийн орлогод дүйцэх мөнгө. Харин намын нэгж оройлоход хожмоо 7 тэрбум болох мөнгө гэж бодвол юун мөнгө байхав эд нарт.

 

Ер нь манай улс төрийн намуудад үзэл санааны шинэчлэл хийгдэх үнэр ч алга даа. Хэтдээ намын, цаашлаад эрх барих юм бол улсын бодлогын том өөрчлөлтийг хийхэд гар бие оролцох эрхмүүдэд чанарын ямар өөрчлөлт орж байгаа юм болдоо. Үхэн хатан тэсч байж эрх барьсан намаа, улстай нь хамт сэгсэрсэн дотно танил хэд бүгд өөрсдөө, нэг бол үр удмаа АН-ын хэвлийд цацаж хаяхаар жагсаалтын олонхийг эзэлсэн харагдана.

 

Дээрх элдэв зураг  улс төрийн намын дотоод асуудал. Гэхдээ төрийн гол инстүүц нь улс төрийн намын шууд хамааралтай болчихсон манай улсад энэ бол “асуудал”  болдог доо. Одоо МАН-ын Удирдах зөвлөл үндсэндээ төр барьж байна. Парламент гэж боддог үнэндээ үгүй л дээ.  Хэрвээ манай сонгуулийн уламжлалт тойрог “уйдах” уламжлалаар ирэх сонгуульд АН ялбал ҮБХ  гэдэг нь төр барихтай адил юм болно.

 

АН-ын ҮЗХ- нь бол АН-ыг нураасан фракцуудын үр хөврөлийг тээгч бойжуулагч байсан. Нэг сонгогдож аваад жирийн гишүүд байдгийг мартаж хэмжээгүй засагласаар бас зодолдсоор ирсэн. Ямар ч дүрэм журмын  даруулгагүй болчихсон байсан. Ээлжит сонгуулийн дэглэлт улс төрийн бялуу, томилгоон дээр голчлон ухаан зарж,  зөвлөлдөх гөвөлцөх бүгдийгээ хийж барсан фракцуудын сүнс одоо дахин цуглаад шинэ төрөл олон биежиж бодлогоор уралдана гэдэгт мануусыг итгүүлэхийн тулд их л олон үлгэр жишээ үзүүлбэр үзүүлэх хэрэгтэй болох юм. Дотоод сонгуульд өрсөлдөж буй эрхмүүд бүгд шахуу ардаа эзэнтэй. Оройдоо зална гэсэн жирийн гишүүд нь тарааж бутраасан танил хэддээ санал өгөх  нэрсийн жагсаалтыг барьчихаад алмайрчихсан сууна.  

 

Бэлнээр 90 сая төгрөг төлж, нийслэлийн намын даргад өрсөлдөх хүн үнэндээ бол энэ намд пиг байгаа. Гадаа гудманд ч ардчилалд элэгтэй гайгүй зүтгэлтэй сэтгэл зам зөвтэй бизнесмен ч энэ мөнгийг төлөөд өрсөлдмөөр байгаа. Асуудал мөнгөндөө биш нөлөөлөл тогтоох фракцуудын гараар өнгөн засвартай тоглоомын дүрэм бичигдсээр  байгааг харуулж байна. С.Эрдэнэ дарга мөнгөгүй хүн биш. Тооцоотой л хүн. АН-ын санхүүжилтэд даргын сонгуулийн дэнчин ямар ч нөлөөгүй. Дотоод сонгууль бол шинэ буюу дангаар ноёрхох фракц төрүүлэх  танил сценари. Ерөнхийлөгчийн сонгууль, түүний ард гарах үр дагаварт өрнөх шинэ тулаанд орох ээлжит бие бүрэлдэхүүнээ бүрдүүлэх фракцуудын өрөг эхэлчихээд байна.  Дэнчин бол халхавч.  

 

Ц.Баярсайхан, АН-ын генсек Ц.Туваан, УИХ-ын гишүүн асан С.Баярцогт, Х.Тэмүүжин, Д.Батцогт, Б.Гарамгайбаатар,Н.Батбаяр, Д.Ганхуяг, М.Сономпил, Ч.Сайханбилэг, Р.Амаржаргал, Г.Батхүү Э.Бат-Үүл, Г.Баярсайхан, Б.Болор, Ш.Түвдэндорж. сайд Д.Дорлигжав, Бүгд найрамдах намын дарга асан О.Эрдэнбулган, Д.Нямхүү зэрэг хууччуул бүгд шинэ ухаарлаар бодлого барина гэнэ дээ. Шинэ кандидат байна уу. АН-ыг тараасан самарсан хүмүүсийн жагсаалтыг дахин хэвлэсэн мэт. Сайн мэдэх нь нухаад хайгаарай. Тоо нь нэмэгдсэн болохоор  хэдэн шинэ хүний зай гарах байх л даа.

 

АН-ын хаврын улс төрөөс урьтсан дотоод сонгуулийн энэ төрх ялагдлын гашуун нулимсаа арчаад эхлүүлсэн шинэчлэлийнх нь үзэл санаатай нь харьцуулахад  үйлдэл нь улам жулдаад байгаа харагдана.  

 

Пүрэвжавын Баярхүү / тоймч /

Shuud.mn
Сонин хачин
hhh:
hulgaich anhnii abilgachin battulga hurtel baigaa biz dee
2017-03-23
Ard:
Medrel zugeeruu oorsdiigoo huurch bolno ard irgediig teneg sohor dulii elii balaa..arai heternee muu lalruud naad togloomoo zogsoo zalhaj baina mgl ta naraar dutahgui
2017-03-23
Зочин:
Hulgaich nariin jagsaalt l bn daa
2017-03-22
Bold:
Yagaad gantshan dorligjabiig said gej bichib end bugd l said bsan humuus baih um
2017-03-22
СОНИУЧ:
ГОМО МӨНХӨӨ ГЭЖ ЯМАР ХҮН БАЙДАГ ЮМ БОЛ НЭТЭЭР ДҮҮРЭН БИЦЧЭН БАЙХИЙН БИ БҮР ЯМАР ХҮН БАЙДГИЙГ МЭДМЭЭР САНАГДААД ХОРХОЙ ХҮРЭЭД БАЙХИЙН
2017-03-22
irgen:
Munguur naadagsadaa gej
2017-03-22
gaihal:
sejigiin muuhai bah melhii tsarialsan gemt heregtengees uur hyn oldohgyi bna geedbodohoor ene nam nertei evsej negdsen luivarchidtai uur uy yarihavdee. ardchilsan namd dahij hezeech sanalaa uguhgyi ee manai ger hamaatan sadan naiz nuhud maani
2017-03-22
h:
Gahaisan lalardaaa
2017-03-22
Зочин:
Муу луйварчид идэж ханахгүй п … нууд юмаа! Улаан цагаандаа гарчихаж!
2017-03-22
Балдан:
Энэ тэнэгүүдийг засгалалын хаалгаар хэзээ ч бүү шагайлга! Мөнгөнд дулдуйдсан ардчилал гэж юу байхав. Тэр тусмаа шийдвэр гаргах албан тушаалтан ийм нөхцлөөр албан тушаалд дэвшвэл яах вэ? Иргэдээ?
2017-03-22
Шаабар:
Хичнээн сэтгэл зүтгэл байлаа ч мөнгө хөрөнгөгүй бол ажил явахгүй гэдгийг бүгд л мэднэ. Тэгсэн атлаа мөнгө босголоо гэж хараана. Цаашдаа улс төрийн намуудыг сонгуульд авсан саналынх нь хувиар бодож төрөөс санхүүжүүлэн шилэн болгоогүй цагт мөнгөний өрсөлдөөн оршсоор л байна шүү дээ. Тиймээс ажлын үр дүнг нь харж зөв буруугаа хэлэлцэх нь зөв болов уу. Юу ч гэсэн АН-ын гишүүд минь Ерөнхийлөгчийн сонгуульд төвлөрч ажиллах нь зүй хэмээн ахмадууд бид үзэж байна.
2017-03-22
Г.Батнасан:
Мөнгөө намдаа өгдөггүй өөртөө зориулдаг байсан хүмүүсийн савраас гарч мөнгөө Эрдэнэ даргад хураалгаж албан тушаал авдаг хүмүүсийн саварт орж байгаа юм биз дээ.
2017-03-22
АН -ын гишүүн агсан:
АН мөнгөтэй хэдхэн хүмүүсийн савраас гарлаа гэж Эрдэнэ Ван мэдэгдлээ Тэгвэл Монголчууд мөнгөтөй хэдхэн хулгайч нарын удирдлага дор ардчилал ярьэщж сонгуульхийж явсан байж таарах нь өөрсдийнхөө булайг ингэж цацаж байдаг ийм тэнэг бас цайрцан хүмүүс биднийг дахин хэзээ ч сонгохгүй байхыг гэнэн хонгор танд сануулья
2017-03-22
Г.Батнасан:
Мөнгөө намдаа өгдөггүй өөртөө зориулдаг байсан хүмүүсийн савраас гарч мөнгөө Эрдэнэ даргад хураалгаж албан тушаал авдаг хүмүүсийн саварт орж байгаа юм биз дээ.