“Босоо хөх монгол”-ын залууст ял оноожээ

“Босоо хөх монгол” ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүд гэх Ц.Баяраа, Г.Батбаяр, Ц.Буяндүүрэн, Э.Төмөрбаатарт нарт Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх гурван жил нэг сарын хорих ял оноож, тус ялыг тэнсэн харгалзлаа.
Тэднийг өнгөрсөн оны тавдугаар сард БНХАУ-ын иргэн Ж-г айлган сүрдүүлж 30 сая төгрөг авсан хэмээн буруутгаж улмаар Эрүүгийн хуулийн 149.3 дүгээр зүйлээр эрүүгийн хэрэг үүсгэн, ШШГЕГ-ийн харьяа хорих 0461 дүгээр ангид цагдан хорьж байсан юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ