Шигшээ багийн тамирчид тангараг өргөнө
2017-03-22

Гэрэл зургийг MPA.mn

 

Дэлхийн спортын тавцанд Монгол улсыг 2016-2020 онд төлөөлөх Үндэсний шигшээ багийн тамирчин, дасгалжуулагч сонгон шалгаруулалт өндөрлөж бүрэлдэхүүнийг албан ёсоор зарласан.

 

Байнгын шигшээ багт чөлөөт бөх, жудо, бокс, байт харваа, хүндийн өргөлт, таеквондо, цана, хөнгөн атлетик, сагсан бөмбөг, биатлон, тэшүүр, пара байт харваа, пара жудо, пара пауэрлифтинг, пара хөнгөн атлетик, пара буудлага, пара таеквондо, пара цана гэсэн спортын 18 төрөлд 160 орчим тамирчин дасгалжуулагч багтсан. Байнгын бус шигшээ багт чөлөөт бөх, жудо, бокс, байт харваа, хүндийн өргөлт, таеквондо, пара жудо, пара хөнгөн атлетик, пара буудлагын гэсэн спортын 9 төрөлд 140 орчим тамирчин сонгогдоод буй.

 

Байнгын болон байнгын бус шигшээ багт сонгогдсон тамирчин, дасгалжуулагч нар ирэх баасан гарат буюу 2017.03.24-ний өдөр тангараг өргөнө.

 

Үндэсний шигшээ багийн тамирчны тангараг өргөх ёслолд БСШУСЯ, БТСГ, МҮОХ болон МПХ-ны удирдлагууд оролцоно. Тангараг өргөх ёслол спортын төв ордны А зааланд 11.30 минутад эхэлнэ.

Shuud.mn
Сонин хачин