Зуны цагийн тоололд шилжихгүй
2017-03-23

Энэ жил зуны цагийн тоололд шилжихгүй байхаар Засгийн газраас зохицуулалт хийсэн.

 

Монгол улс 1960 онд анх “цаг урагшлуулах” зохицуулалт хийж байсан бөгөөд үүнийг 1999 онд хүчингүй болгож, 2001 онд дахин сэргэж байжээ. Энэ зохицуулалт мөн 2005 онд хүчингүй болсон бөгөөд 2015 гуравдугаар сард сэргээн “цаг урагшлуулах, ухраах горим”-д шилжсэн юм.

 

Гэвч Засгийн газрын 2017 оны хоёрдугаар сарын 8-ны өдрийн тогтоолоор 2015 оны 3 дугаар сарын 09-ний 82 дугаар тогтоолыг хүчингүйд тооцож зуны цагийн тоололд шилжихгүй байхаар шийдвэрлэсэн.

 

Зарим ухаалаг гар утас, компьютер автоматаар цагийн тохиргоо хийгддэг. Тэгвэл стандарт хэмжилзүйн газраас  цаг тохируулах зааврыг бэлтгэн гаргажээ. Заавартай ЭНД дарж танилцана уу.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
ug ni shiljsen bol ger bulteigee unguruuleh tsag ih garah blaa. Yagaad gewel ih zah taraahaas umnu zamiin bugluunuus gardag blaa. hol ajild ywdag hund ih heregtei baisan shuu.
2017-03-24