О.Магнай даргын ээлжит харамсал
2017-03-23

Ардчилсан намын нарийн бичгийн дарга О.Магнай мэдээлэл хийлээ. Тэрбээр мэдээллийн эхэнд уламжлал ёсоороо харамслаа илэрхийлэв. Энэ удаа АН-ынхан Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын хэлсэн үгэнд харамсаж байгаа гэнэ.

 

 

О.Магнай "Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өөрийн Засгийн газрын яам, агентлагийн албан хаагчидтай уулзахдаа АН өр тавьдаг, өрийг МАН барагдуулдаг гэж ойлгуулахаар бодит үнэнийг хэтэрхий гуйвуулсан, улстөржсөн мэдэгдэл хийсэнд АН-ын зүгээс харамсаж байна. Өнгөрсөн долоо хоногт төлж дууссан бондын төлбөр бол 2012 онд Ерөнхий сайд С.Батболдын үед гаргасан евро бондын төлбөрийг өрийг өрөөр дарах замаар төлсөн. Үүнийгээ бүрэн төлсөн мэтээр ярьсан нь хариуцлагагүй үйлдэл. Евро бонд 5.75 хувийн хүүтэй байсан. Сүүлд гаргасан 8.75 хувийн хүүтэй Хуралдай бонд гаргаж, өрийг өрөөр дарлаа. Зөвхөн хүүний зөрүүнээс улсад 358 сая ам.долларын хохирол учирч байгааг та бүхэнд хэлэх нь зүйтэй. Ж.Эрдэнэбатын Засгийн газар байгуулагдаад есөн сар гаруйн хугацаа өнгөрлөө. Хамгийн харамсалтай нь энэ есөн сарын хугацаанд эдийн засгийн өсөлтийг дэмжих бодитой шийдвэр нэгийг ч гаргасангүй. Энэ бүгдийгээ Ерөнхий сайд субботник хийлээ гэж дүгнэсэн байна. АН-ын үед гаргасан Чингис бондыг салхинд хийсгэсэн өр зээл мэтээр ярьсан. Тийм зүйл ерөөсөө байхгүй" гэсэн тайлбарыг өгөв.

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
irgen:
7-r sariin 1 nii hariutslagiig vvrelgvi garsan zalitan. Nam chini garch idej bsniig martaa yuy
2017-03-27
Анар:
Энэ үнэн шүү МАН -ынхны толгой гэж олгой болжээ
2017-03-24
өвгөн:
мөн их харамсав аа, тэрбум тэрбумаар хусч байхад харамсах байсан юм, Ёдор эр ёргио зантай, асман бух мөргөө зантай
2017-03-23