Т.Зая: Цагт 1500 айлын утааг цэвэршүүлэх төхөөрөмжийг бүтээсэн
2017-3-24

 

Манай улсын агаарын бохирдол дээд цэгтээ хүрээд байна. Бохирдлыг бууруулахад  2011-2015 онд нийт 196.2 тэрбум төгрөг зарцуулсан байх юм. Гэсэн ч өнгөрсөн жилүүдэд утааг бууруулах урагштай арга олдохгүй өнөөг хүрлээ. Харин “Эй Пи Ти Монголиа” компанийн монгол инженерүүд агаар цэвэршүүлэх “Цэвэр агаарын Баянбүрд 02” цамхаг зохион бүтээжээ. Энэ талаар тус компанийн захирал Т.Заятай уулзаж, ярилцлаа.

 

-Утаа хэн бүхний  санааг зовоож байгаа энэ үед агаар цэвэршүүлэх арга ухааныг олсон гэж дуулаад олзуурхлаа. Өөрийн зохион бүтээсэн төхөөрөмжөө танилцуулахгүй юу?

 

-Би дөрвөн хүүхэдтэй. Иргэн хүнийхээ хувьд, эцэг хүнийхээ хувьд хүүхдүүдийнхээ эрүүл мэндэд санаа зовьнож 2015 оноос эхлээд  л утааны асуудлыг хэрхэн шийдэх тухай бодоод л явдаг байлаа.

 

Өнгөрсөн хугацаанд үргэлж  л үүнд санаа бодол уралдуулж, ямар нэгэн гарц хайж, олон ч хүнтэй уулзаж, саналаа хуваалцсан. Тэгж явсаар 2016 оны наймдугаар сард “Цэвэр агаарын Баянбүрд” гэх энэхүү төхөөрөмжийг “Хөргөлт сервис” ХХК-ийн агаар сэлгэлтийн инженерүүдтэй хамтран зохион бүтээсэн. Энэхүү төхөөрөмж  маань  бохир утааг сорон авч ионжуулсан цэвэр агаар болгон гаргадаг агаар цэвэрлэгч цамхаг юм. “Цэвэр Агаарын Баянбүрд”-ыг сургууль, цэцэрлэг, эмнэлэг, тоглоомын талбайд олноор бий болгосноор тухайн орчны агаар үргэлж цэвэр байж, хүүхэд багачууд амьсгалын замын өвчлөл, хорт утаанаас хамгаалагдах бүрэн боломжтой.

 

-Бохир агаарыг сорон авч цэвэршүүлээд буцаан гаргана гэхээр сонирхолтой юм. Ямар технологиор цэвэршүүлнэ гэсэн үг вэ?

 

-Цамхаг нь хамгийн сүүлийн үеийн ухаалаг технологи дээр суурилан ажиллах ба үндсэн зарчим нь утаа, агаарын бохирдлын хэмжээг тодорхойлон сэнснүүдийн хүчин чадлыг автоматаар тохируулан бохир агаарыг цэвэрлэх үндсэн үйл ажиллагаатай юм. Ион буюу хасах цэнэгээр агаарыг  цэвэрлэхээс гадна хүний эрүүл мэндэд маш ашигтай агаарыг тухайн орчиндоо бий болгоно. Мөн агаарын бохирдлыг хүний амьсгалах хэмжээнд хүрэхээс нь өмнө буюу 3,5-7 метрийн өндөрт татан авч цэвэрлэн 2,5 метрээс доош цэвэр агаар өгөх зориулалттай. Бүрэн хүчин чадлаараа ажиллахад 1 цагт 50,000м3 агаар цэвэрлэнэ. Энэ нь 1 цагт 1500 айлын яндангаас гарч буй утааг иж бүрэн цэвэрлэж байгаатай тэнцэнэ.

 

-Агаарын бохирдолтой хэсэгт туршилт хийж үзсэн үү? Таны дээр хэлсэн үр дүн ажиглагдсан уу?

 

-Тийм ээ. Туршилтын загвараа 2017 оны нэгдүгээр сарын 24-ны өдөр Улаанбаатар хотын хамгийн их агаарын бохирдолтой цэг гэгддэг СХД-ийн Баянхошуу орчимд хийсэн. Анх биднийг очиход Нийслэлийн агаарын бохирдлыг хэмждэг явуулын станцын мэдээгээр тэнд агаарын бохирдлын нэгж 600 (PM2.5, PM10) орчим байсан. Харин бидний  энэхүү төхөөрөмжийг ажиллуулсан 20 минутын хугацаанд 2,3 нэгж хүртэл буурсан. Тэгэхээр үндсэндээ агаарын бохирдлыг 99,7 хувиар цэвэрлэж байгаа нь батлагдсан.

 

-“Цэвэр агаарын Баянбүрд” гэж нэрлэсэн нь учиртай биз?

 

-Баянбүрд гэдэг зүйл их сайхан газар. Агаарын бохирдол ихтэй хэсэгт технологийг байршуулахаар тухайн орчиндоо цэвэр агаар бэлэглэдэг Баянбүрд байгаасай гэж л ийн нэрлэсэн. Толгойтод амьдардаг хүн цэвэр агаар амьсгалах гэж заавал хотоос гарч агаар салхинд гарах биш гэрийнхээ ойр орчимд байрлах энэхүү технологийн орчимд очиход цэвэр агаараар амьсгалах боломжийг бүрдүүлэх юм.

 

 

-Германы дэвшилтэт технологи бүхий дөрвөн давхар шүүлтүүртэй гэсэн үү?

 

-Тоосонцор, хүнд металл угаар зэргийг шүүх дөрвөн давхар шүүлтүүр байрлуулсан. Энэ нь дэлхийн алдартай Панасоник, Самсунгийн өндөр үнэтэй агаар шүүгчтэй адил хэмжээнд тоосонцор, агаарын бохирдлыг шүүнэ. Ингэснээр зөвхөн утааг арилгах зүйл биш. Хүний биед хамгийн хортой зүйл бол тоосонцор. Тоосонцорыг утаатай нь хамт шүүх юм. Дахин шүүлтүүр байршуулах гэсэн боловч сэнсний хүчин чадал буурч, соролтын хүч багасах урчаас тавиагүй юм. Бидэнд сэнснийхээ хүчин чадлыг бууруулахгүйгээр бүтэц дотор нь өөрчлөлт зохион байгуулалт хийн ажиллах хүчин чадлыг 20-30 хувь нэмэх боломж байна. Цаашид улам боловсронгуй болгож сайжруулахаар төлөвлөж байгаа.

 

-Дэлхийд байхгүй шинэ төхөөрөмж гэж тодотгосон байсан. Давуу тал нь юу вэ?

 

-Бидний зохион бүтээсэн энэхүү цамхаг маань ионжуулагчтай. Дэлхий дээр ийм том хэмжээний гадна талбайд байрладаг агаар цэвэршүүлэгчид ионжуулагч хийсэн тохиолдол одоогоор байхгүйг судалгаагаар тогтоосон.  Үүгээрээ давуу талтай. Мөн баганан хөл тавьж буй учраас газрыг нь солиод хаана ч тавьж болох юм. Мөн төхөөрөмжийн сэнс нь агаарын сороод шүүлтүүрээр цэвэршүүлээд ионжуулаад цэвэр агаар буцаан гаргах учир үүгээр мөн давуу талтай гэж бид харж байна. Төр засгаас утааны зуух, утаагүй түлш гээд утааг бууруулах олон алхам хийсэн. Эд муу биш. Гэхдээ үр дүн нь хол. Харин манай энэхүү төхөөрөмжийг шууд залгаад л тэр дороо цэвэр агаар амьсгална. Тэнд байсан утаа шууд арилна. Үр дүн нь шууд хүний нүдэнд тэр даруй харагддагаар ач холбогдолтой.

 

-Нийслэлийн удирдлагууд утааг бууруулахаар ухаанаа “шавхаж” суугаа. Энэ төхөөрөмжөө хотын удирдлагуудад танилцуулсан уу?

 

-Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч дарга Ж.Батбаясгаланд энэхүү технологоо танилцуулсан. Маш сайхан хүлээж авсан. Мөн БОАЖЯ-нд технологийн танилцуулга бүхий материалаа хүргүүлсэн байгаа. Гэхдээ өнөөдрийн байдлаар хариу ирээгүй байна.

 

-Аливаа зүйлд хөрөнгө оруулалт чухал. Төхөөрөмжөө зах зээлд нийлүүлэхэд төрийн дэмжлэг хэрэгтэй байна уу?

 

-Одоо улсын дэмжлэг, хөрөнгө оруулалт, захиалга л хэрэгтэй байна. Агаарын бохирдлын эсрэг шинэлэг санаа, залуусын оролцоог төр засаг дэмжээд өгөөсэй л гэж хүсэх байна. Зөвхөн манай энэ төхөөрөмж биш. Олон хүний санаа бодлыг дэмжээд өгвөл сайн юм. Шинээр зохион бүтээх санаа нь байдаг хэр нь амьдралд хэрэгжүүлэх гэхээр хөрөнгө мөнгө нь байдаггүй явдал зөндөөн байдаг юм билээ. Дэмжээд өгдөг бол олон залууст шинэ, шинэлэг санаа шийдэл байна. Шинээр зохион бүтээж буй залуусаа дэмжиж байж манай улс хөгжих болов уу гэж боддог.

 

-Авъя гэхэд ажиллах хүч нь бэлэн байна уу?

 

-Хэрэв Нийслэлийн засаг дарга, Агаарын бохирдлын газар, БОАЖЯ-тай тохиролцод хүрч чадвал бид сардаа 50-60 ширхэгийг үйлдвэрлэж гаргах бүрэн боломжтой байгаа юм. Ингэснээр 10 гаруй залуу ажлын байртай болох ач холбогдолтой. Үйлдвэрийн тоног төхөөрөмж, ажиллах хүч бэлэн байгаа.

 

 

-Одоогоор хичнээн төхөөрөмж бэлэн болгоод байгаа вэ?

 

-Одоогоор нэг ширхэгийг л бид хийгээд байна. Энэ нь бүрэн туршилтад ороод үр дүн нь батлагдсан. 

 

-Бид чинь утааг бууруулна гэсэн том тоотой хөрөнгөнд “нуруугаа” авхуулсан хүмүүс шүү дээ. Тэгэхээр үр дүн нь 100 хувь байж чадах уу гэдгийг ярилцлагын төгсгөлд асуумаар байна.

 

-Бидэнд ийм санаа байна. Улаанбаатар хотын утаанд хүүхдүүд маш ихээр өртөж байна гэж ярьдаг. Утаанаас болж хүүхдүүд амьсгалын замын өвчин, томуу тост өвчнөөр өвчилж эмнэлэгт хэвтэж байна гэдэг. Тиймээс эхний ээлжинд 10 ширхэгийг аваад хүүхдийн тоглоомын талбай, сургууль, эмнэлэг, цэцэрлэг зэрэг албан байгууллагуудын хашаанд 2017-2018 оны өвөл байршуулаад үз. Үр дүн нь ямар гарах нь уу хар гэж л хэлмээр байна. Миний хувьд төхөөрөмжийнхөө үр дүнд эргэлзэхгүй байгаа. Хэрэв үр дүн ажиглагдахгүй байвал үүрэх ямар нэг хариуцлага байвал би үүрэхэд бэлэн. Аваад тавьчихлаа гэхэд мөнгө идчихлээ, дэмий юм шахлаа гэх хэл аманд орохгүй гэдгийг баттай хэлмээр байна. Үр дүнг нь агаарын чанарын албаныхан байрлуулсан газар нь ирээд 20-30 минут хийгээд л гаргачихна.

 

-Нэг сургуульд байрлуулахад тэр сургуулийн бүх хүүхэд эрүүл агаараар амьсгалж чадах уу?

 

-Ямартай ч сургуулийн ойр орчмыг цэнгэг агаартай байлгаж чадна. Энэхүү төхөөрөмж маань орчны агаараа цэвэрлэхээс гадна салхиар дамжуулан орчны агаараа хөдөлгөөнд оруулж цэвэрлэх юм. Өвлийн улиралд манайд салхи салхилахгүй,  нам дор газар байрладаг учир утаа их тогтдог. Тийм учраас манай технологи 24 цаг салхилуулж, байгальтай хамт цэвэрлээ хийх юм.

 

Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.

Г.Тэгшсүрэн

 

...
Shuud.mn
Сонин хачин
oyun horol:
HEDIIGEER OYUNHOROL AVGAI AIMSHIGTAI TENEG CH GELEE ARAAI IIM ERUUL BUS YUMAND ULSIIN MUNGU ZARAHGUI BLGUI DEE KKKK ERGUU MAANAGUUD YAANA DA UTAAG NI SOROOD SHUUGEED TSEVERLECHLEE L DEE KKKKK XAXA XOXOXO
2017-03-27
mongol:
hervee 1500 ailiin utaag tseverledeg yam bol 100 garuihniig hiigeed l ulaan baatariin utaa baihgui boloh yam bish uu turshaad uzeh heregtei shuu
2017-03-27
Oyunhorlo avgai untaad oilgohgui:
Zasag yaj mongo ideh ve geed bodoj baigaa, deer ter Oyunhorol avgaigiin yarj bgaa ni zuuhaa solih yum soiorood suuj bna lee, yamarch zuuh basan nuurs tulne, utgaa gargan. Ter avgai hooloo hiih gesen shirem ni jaahan times teriig ni tomruulj togoo tavidag heregtsee shaardalgand niitsen zuuh hiine gej erguutej bgaa yum daa. Utaa yaj buuruulahuu gej bgaa bolohoos hool yaj hiihuu gej asuugaagaui iim dunkhuu humuus uls udirdahaar bid yaj utaanaas salj, ene yaduurlaas avragdah ve dee.
2017-03-27
Зочин:
192 тэрбум төгрөг гэдэг мөн их мөнгөө !!!!!! тэгээд ямарч үр дүн байхгүй
2017-03-26
иргэн:
наадахаа хийгээд туршаад патентаа авчих хэрэгтэй шүү дээ. эргэн тойрон ямар радиуст үр дүнгээ өгч байна аа. үнэхээр утааг сороод байна уу. сэнсээр үлээж салхилуулж хөөгөөд байна уу. нотлох л хэрэгтэй дээ
2017-03-26
өлзий:
Монгол хүндээ итгэхгүй байдал дорхи бүгдэд байна. Тэгээд ч туршиж дүгнэх гэж байхаас гадаадаас өндөр үнэтэй ямар ч хамаагүй юм аваад ирэх нь эрсдэлгүй. Гадныхантай нийлж авилга идэхэд амар учир БОАЖЯ хотын мэрүүд орхино доо. Бүгд харийнхныг шүтээд монголчуудаа доош хийхдээ ОК юм. Ядаж 1-2 г туршаад дараа нвь амаа билүүдээсэй билээ.
2017-03-26
Зочин:
Наад төхөөрөмж чинь 1цагт хэдэн кВт цахилгаан иддэг эд вэ.
2017-03-26
Зочин:
Нүүрсний утааг цэвэршуулнэ гэж физикийн хуульар боломжгүй. Энэ нь утаагүй зуух гэдэгтэй яаг адилхан. Ганц гарц бол түүхий нүүрс түлхээ л болчих хэрэгтэй. Дэлхийн туршлага байна.
2017-03-26
doorh setgegdelees:
8 HUN MEDREL MUUTAI 5 JUN ERUUL MEDREL NI MUUDHAD OIR BGAA 4 HUN BAIH SHIV DEE KKKKYANA DAAA 1500 N AILIIN UTAA SH DEE KKK MUMDAG SHUU ERGUU PYZDA MINI TEHEED 1IIG YAMAR UNEER HIIH BILEE DEE KKK
2017-03-26
kkkk zaa hiigeef bai:
ERDUU L ERGUU T1 L GEY DEE KKKK NEG HOROOND DUNDJAAR 10 MYNGAN YANDAN BUYU TIIM URH AIL BDAG GEVEL 7 H TAVIAD L UTAA NO KKKKK YANA DAA .MONGOLCHUUD HER UHAAN SOLIOTOI BOLJ BGAAG TOGTOOH TEST YUM BISHUU ODOO DEMJSEN DEMJEEGUIN TOOGOOR UHAAN SOLIOTOI HUN ERUUL HUNII HARITSAAG HARJ BOLNO
2017-03-25
kkkk zaa hiigeef bai:
ERDUU L ERGUU T1 L GEY DEE KKKK NEG HOROOND DUNDJAAR 10 MYNGAN YANDAN BUYU TIIM URH AIL BDAG GEVEL 7 H TAVIAD L UTAA NO KKKKK YANA DAA .MONGOLCHUUD HER UHAAN SOLIOTOI BOLJ BGAAG TOGTOOH TEST YUM BISHUU ODOO DEMJSEN DEMJEEGUIN TOOGOOR UHAAN SOLIOTOI HUN ERUUL HUNII HARITSAAG HARJ BOLNO
2017-03-25
kkkk zaa hiigeef bai:
ERDUU L ERGUU T1 L GEY DEE KKKK NEG HOROOND DUNDJAAR 10 MYNGAN YANDAN BUYU TIIM URH AIL BDAG GEVEL 7 H TAVIAD L UTAA NO KKKKK YANA DAA .MONGOLCHUUD HER UHAAN SOLIOTOI BOLJ BGAAG TOGTOOH TEST YUM BISHUU ODOO DEMJSEN DEMJEEGUIN TOOGOOR UHAAN SOLIOTOI HUN ERUUL HUNII HARITSAAG HARJ BOLNO
2017-03-25
Дугуй засварын газрыг цэгцэл:
Дугуй засварын газрыг цэгцэлвэл утаа багасна. Гэр хороололд айлууд маш их хуучин дугуй шатааж бна. Энэ бол нүүрснээс хортой!
2017-03-25
Injener:
Yg zuv alivaa zuil engiin bhadaa teneg haragdag gehedee ortog hymd buteemj ih bdag.Harin nuser esvel goy haragdahaar hemjeend ireheer ortog osoj buteemj buurdag itgehgui bol toos sorogch,hynshuu sorochiin shuultuuriig zadlad har tegvel oilgon mongol hunii setgehgui hezed iluu zaluusd amjilt husei
2017-03-25
иргэн:
Уучлаарай, ийм элий балай юмаар яах вэ, Зүгээр л орон сууцжуул, нүүрс түлэхийг нь болиул, өөр ямар ч арга байхгүй Үүнийг сайн ойлгоо.
2017-03-25
Монгол:
Шинэ санаачлага нь сайшаалтай боловч ереенд байдаг агаар цэвэрлэгч ионжуулагчийн зарчмаар бол ур дун муутай зуйлшуудээ. Уг нь толгой нь байгаад сэтгэл байгаа бол утаа гарч буй голомт дээр нь яндан дээр нь ажиллавал зугээр бишуу
2017-03-25
утаа:
Үнэн бол сайхан л б.а
2017-03-25
Зочин:
injeneriin yam nemer bolgoj baiguulaach 11 11
2017-03-24
Xxxxxx:
Wha wha xa xa xa,iu yarij baigaagaa oilgooch,Chaavaas da
2017-03-24
zoxhin:
Mongol zaluus iim mundag shu.Tor zasag ch demjih l bailgui.Harin huviin aj ahuin negjuuduid alban hucheer avhuulag heregtei
2017-03-24
zochin:
ene chini harin saihan medee bna holbogdoh humuus ni sudlaad demjeed ogoosei
2017-03-24
Амжилт хүсье:
Амжилт хүсье баярлалаа. Санаачлагатай сэтгэлтэй залуусаа урагшаа улам сайн хөгжүүлээрэй. Та бүхний бүтээлийн төлөө талархаж өглөө бүр сайн болоосой олон болоосой гээд залбирч байя. Хүч хүрвэл авнаа
2017-03-24
зочин:
энэ интернэтээр гомо мөнхөө гээд бичүүлээд байдаг өрөвдөлтэй ахын тухай ном худалдаанд гарч байгаа сурагтай хаанаас авч уншиж болох вэ таминь ээ
2017-03-24
Зочин:
xaxa demj demj saihan sanaa genshuu zugeer l Luivar utaatai temtseh gedgiig bizness nudeer harsan neg zaluu l bna delhiid gantshan buteel neechlee gej balairaad suuj bdg delhii teneglel gedgiin meddeg blhoor hiigegui bhguyu zugeer mash engii huuhed ch heleed ughuur LOGIC talaas ni heliilda YAAVAL UTAAGUI BOLHIIN ene demjeed bga humuusees asuuj bna hariult ni mash amarhan UTAA GARGAHGUI BAIJ l utaagui bolno ene met luivarchdiin bodoj bgaag harda utaagaa gargachhaad daraa ni tsevershuulne geed suuj bna ene buteel ni heden sayiim unetei garhiig bodoj uzsnu ter ih terbumaar ni toologdoh mongooro zugeer l ger horoololru toviin dulaan tat dulaanii stantsaa saijruul humuus zaluus iim demii yumiig demjij ooriihoo bolon orooliin holsoo shingeesen tatvariin mongiig salhind hiisgehgui baigasai gej urialj bna . jil bolgon eldev yanziin tosol iimch zuuh tiimch zuuh geed heden terbumaar ni hayj bna ter mongooroo toviin dulaand hamgiinoirhon ger horoololruuga shugam tataj bsn bol odiid naad 1500n ga
2017-03-24
Зочин:
ГАЙХАЛТАЙ САНАА, ГАЙХАЛТАЙ БҮТЭЭЛ БАЙНА. ЭНЭ ЗАЛУУГ ДЭМЖИХ ХЭРЭГТЭЙ МОНГОЛЧУУДАА. ЭНЭ ТӨР ЗАСГИЙГ ХАРЪЯ. ДЭМЖИНЭ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА. ДЭЭР ҮЕД ГАДНЫХАН ХОГ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР БАРИАД ӨГЬЕ ГЭХЭД НЬ НЭГЭН ДАРГА НАДАА ХЭДИЙГ ӨГӨХ ЮМ БЭ ГЭСЭН ГЭДЭГ. ТИЙМ БАЛАЙ ЮМ БҮҮ БОЛООСОЙ.
2017-03-24
123:
ОРЧЛОН ЕРТӨНЦИЙН АГААРЫГ СОРООД 99,6 ЦЭВЭРШҮҮЛНЭ ГЭНЭЭ.МОНГОЛЧУУДАА БАГАХАН СОЛИОР...
2017-03-24
Зочин:
demjeed ogoosei sugnuudee
2017-03-24
523103:
5 айлын дунд нэгийг тавиад туршаад үз малнуудаа, тэгээд дараа нь солиорцгоо
2017-03-24
65656565665:
Энэ төхөөрөмжийг хамгийн түрүүнд туршаад хөрөнгө гаргаад хийгээд үзээч Оюунхорол сайдаа яагаад дуугарахгүй байна вэ. Өөрт нь мөнгө орохгүй болохоор амаа таглаад чихээ бөглөөд сууж байгаа нь гарцаагүй. 9,9 их наядыг яаж идэх вэ гэдгээ л толгойгоо гашилтал бодож суугаа. өөр юуч бодохгүй, шинийг сэдэхгүй санаачлахгүй, сайныг дэмжихгүй түүнийг огцруулбал таарна.
2017-03-24
haha:
ashig tusiig in sudalj shalgah humuus bgaa biz de tootsoo sudalgaa hiij bj demjine shu de her udaan ashiglagdah yamar zardal garah geed asuudal ih l bgaa da yumnii tiriind l huniig haraagaad ehleh yumaa naad haraal chini oyunhorold hurehees umnu uuriin chini nugliin savand orood l taarah bh da
зочин:
Ийм сайхан санаа гаргаж байхад эсэргүүцээд л хэмжилт туршилт нь хийгдчихсэн энэ төхөөрөмжийг маш олноор хийвэл болох л санаа байна дэмжих л хэрэгтэй манайхан гэж малнууд сайн санааг дэмжихгүй хэрнээ саар мууг ярьж сурталчлах нь яана гээч хүн бүр л утаа гаргахаасаа аль болох татгалзах хэрэгтэй шүүдээ ядаж л тамхи татаж агаарыг бас өөрийгаа хордуулахаа болих хэрэгтэй бүх юмаа төрөөр хийлгэх гээд л өөрсдөө нүүрс түлээд тэнэгтээд байдаг. сэтгэлгээгээ өөрчилцгөөе хүмүүсээ.
2017-03-24