МҮОХ-ны чуулганд саатсан эрхмүүд
2017-03-24

Гэрэл зургийг mpa.mn

 

Монголын үндэсний олимпийн хорооны VII чуулган болж байна. Долоо дахь удаагийн чуулганд 23-90 насны төлөөлөгчид оролцож байгаа бөгөөд олимп тив, дэлхийн аваргууд, спорт холбооны гишүүд зэрэг 167 төлөөлөгч оролцож байна. Энэ удаагийн чуулганаар Монголын үндэсний олимпийн хорооны удирдлагын бүрэлдэхүүн бүрэн шинэчлэгдэх юм.

 

МҮОХ-ны Ерөнхийлөгчид Д.Загдсүрэн тэргүүтэй 7 хүн нэр дэвшсэн. Тэднээс Шагайн харвааны холбооны ерөнхийлөгч Я.Батсуурь, Хөнгөн атлетикийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга  Ч.Зоригтбаатар хоёр нэрээ татсан. Харин дэд Ерөнхийлөгчид зургаан хүн нэр дэвшсэнээс Жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулга, Спортын эмнэлэгийн холбооны ерөнхийлөгч Ж.Хатанбаатар нар өрсөлдөхгүй гэдгээ мэдэгдээд буй. 

 

В.Бат

 

 

Shuud.mn
Сонин хачин
zochin:
ZAGDSUREN , DAMDIN ODOO BOLIDOO TA NAR. HAHAJ UHTLEE L IDLEESHDEE.
2017-03-24