Бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын үйл ажиллагаатай танилцлаа
2017-03-25

 

 

Хан-Уул дүүргийн засаг дарга Ж.Алдаржавхлан 15 дугаар хороонд байрладаг бага сургууль,  цэцэрлэгийн цогцолборын  үйл ажиллагаатай танилцлаа.


130 дугаар сургуулийн захиргаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг үеийн найзуудтайгаа хамт суралцах, нийгэм сэтгэл зүйн орчин бүрдүүлж Монголын Дауны холбоотой хамтран нэг бүлэг нээж 13 сурагчдад боловсролын үйлчилгээг үзүүлж байгаа. 


Тус ангийн хоёр сурагч нь тусгай олимп үүссэний 40 жилийн ойг угтсан Хонконг улсад болсон тэмцээнд ширээний теннисний төрөлд 3-р байр эзэлсэн амжилтыг гаргасан билээ.  Дүүргийн Засаг дарга " Дэлхийн Дауны Өдөр"-ийг  тохиолдуулан тус ангийн хүүхдүүдэд хүндэтгэл үзүүллээ. 

 

Shuud.mn
Сонин хачин